jeudi 8 juillet 2010

оньсого

Дэмбэ дээвэр
Хамба хаяатай
/Тэнгэр/

Хайлан торгыг
Хайчилж болохгүй
/Тэнгэр/

Хөх торгонд
Хүрч болдоггүй
Хар торгонд
Хавьтаж болдоггүй
/Тэнгэр/

Хөх торгыг
Хөвж гүйцэхгүй
/Тэнгэр/

Энгүй торго
Эрээн торго
Захгүй торго
Задгай торго
/Тэнгэр/

Энгүй хот
Тэнгүй хөх
Тэр юу вэ?
/Тэнгэр/

Аавын хөнжлийг алдалж болохгүй
Ээжийн уужийг эвхэж болохгүй
/Тэнгэр, газар/

3 commentaires:

  1. Энгүй торго нэг нүхтэй

    RépondreSupprimer
  2. Хар торгийг хайчилж болдоггүй тэр юу вэ

    RépondreSupprimer
  3. хүрч болдоггүй хүрэл үрэл хоёр

    RépondreSupprimer