Баясах сэтгэлийн учиг олох ганцхан үгнээс
Бахардан сөгдөх гуниг гэгч нэгхэн харцнаас
Будилуу мохоо хүслээ дарж чадваас өөртөө л тус
Бодолд ээдэх ээдрээг тайлж чадвал амгалан тэр
dimanche 18 juillet 2010
lundi 12 juillet 2010
хайр
Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая
Оруулсанadmin on 2008-09-02 22:41:58
Contributed by Anonymous
Гэсэн ч өөрт байгаа сайн сайхан бүхнээ энэ дэлхийд зориул.
/Харанхуйг гэтлэхүй номноос/
Ер нь хүн гэдэг бодлогогүй, авцалдаагүй амиа хичээмтгий байдаг
Гэсэн ч тэднийг хайрла.
Чамайг сайн сайхан зүйл хийхээр хүмүүс чамайг далдуур муулж буруушаах болно.
Гэсэн ч сайныг үйлд.
Чамайг амжилттай байх аваас хуурамч найз нөхөд, үнэнч дайсан гарч ирэх болно.
Гэсэн ч амжилт олсон хэвээр л бай.
Өнөөдөр чи сайныг үйлдэхэд маргааш нь мартагдах болно.
Гэсэн ч сайныг үйлд.
Шударга болон илэн далангүй байдал чамайг юм юманд өртүүлэх болно.
Гэсэн ч шударга бөгөөд илэн далангүй бай.
Томоохон сэтгэдэг агуу хүмүүсийг жижиг сэтгэдэг өчүүхэн хүмүүс буудах болно.
Гэсэн ч өргөн хүрээтэй бод.
Сул дорой хүмүүс байдаг ч зөвхөн хүчтэй нэгнийг л даган хошуурцгаадаг.
Гэсэн ч сул дорой нэгний төлөө тэмц.
Бүтэн жилийн турш бүтээж босгосон ажил тань ганцхан шөнийн дотор сүйрчихэж ч магадгүй.
Гэсэн ч бүтээн босго.
Тусламж хэрэгтэй хүмүүст тусалсны хариуд тэд чам руу довтолж ч магадгүй
Гэсэн ч хүмүүст тусал.
Өөрт байгаа сайн сайхан бүхнээ энэ дэлхийд зориул.
Чамайг шүдэнд орсон мах шиг авч хаях болно.

мартагдсан үлгэр
Эрт урьдын цагт юмсанж, илжиг унасан нэгэн худалдаачин явж байж гэнэ. Тэгтэл мөр замд нэг айл харагдаж, уяан дээр эмээлтэй морьд багшраад найр наадмын их хөлтэй байх юм гэнэ.
Энд юу болж байгаа юм бол гэхэд илжиг нь,
- Аа эзэн минь энэ айл жасаагаа уншуулж байгаа юм байна гэжээ. Энэ айлаар ороод гаръя гэхэд илжиг нь хэрэггүй дээ хэрэггүй гэж хичнээн цааргалсан ч болсонгүй очиж дээ.
Тэднийг очиход, гэрийн эзэн харилхаж, цээрлэсэнгүй, харин ч буянтай будагтай хүн ирлээ гэж бэлэгшээх шахуу юм болж "Дааяа дээшээ, дээшээ!" гэж байх юм гэнэ. Худалдаачин ч, зүгээр гээд баруун урд хаяанд сөхрөн сууж дээ.
Хурсан олонд цай идээ айраг сархад сөгнөж уншлага тайллага өндөрлөж байгаа бололтой, бий биелэгээр элбэг хангалуун жирийн нэг айл байх юм гэнэ.
Худалдаачин ингэж боджээ, хачин юм даа, энэ өдөр мэнгэ голлож үгүйрч хоосрох, үйлийн гурван муу шинж давхцсан хувхай ёдор модон хохь өдөр байх юм. Тэгтэл энэ айл жасаагаа уншуулж буян хишгийн даллагаа авч байх ч гэж дээ. Yзтэл тэрсүүд өдрийн хатуу цаг байтал, хурагсад бүх юм ёсоороо сайхан боллоо гэлцэхийг яана. Ямар хүн танай "өдөр судрыг" үзсэн юм бол гэвэл "уулын багш" гэнэ. Харыг цагаанд буулгаж хатууг зөөлөнд хариулдаг далдын ухааны нууц нь юундаа байна. Тэр уулын багш гэгчийг сураглаж уулзъя гэж бодтол гадаа хүн амьтны дуу шуугиан дэгдэж, хүүе дааяа болохоо байлаа, унаа хөсөг чинь догшроод байна гэж хашгиралдана.
Гараад ирсэн чинь хөөрхий муу салга сайвар илжиг нь шуумаазан ганзгалаагаа гэдсэндээ хөглөрүүлчихээд нохойд боорлуулан зогсч байна гэнэ.
Худалдаачин ч нэрэлхээд олон юм ярьсангүй, өртөө замаа бараадаж дэнжийн чулуунаас гал бутартал дэрсний толгойноос салхи исгэртэл дэргүүлж явж гэнэ. Нар шингэхийн үед араас нь хөтөлгөө морьтой хүн гүйцэж ирсэн нь улаа нэхээд буцаж яваа хүн байв гэнэ. Тэд унаа морины амьсгаа дарж хэсэг зуур зам нийлэв гэнэ.
Тэгтэл хэдэн гэр адуу малын бараа харагдаж энэ ямар айл байна гэж худалдаачин асуув.
- Уулын өртөө гэж улаач хариулав.
- Уулын өртөө... тэгвэл уулын багш гэж бас юу байна гэж омогшингуй асуув. Цаадах нь:
- Чи түүгээр яах гэсэн юм.
- Чухал яриа байна.
- Та хоёрын чухал юм гэж юу байсан юм.
- Энэ чамд ямар хамаатай
- Тэгвэл тэр хүн чинь би байна
- Чи юу... гэж тохуурхалтай инээснээ, хэрэв чамд уулын багш гэгчийн ухаан заяасан бол би энэ унасан илжгээ ачаатай нь өгөөд ар Бээжин хүртэл явган явбаа чү гэв. Тэр хоёр ийнхүү явдал дундаа тоглоом шоглоомын үг хаялцан хойно урдаа орсоор захын хар гэрийн гадаа буув. Дээл сугалдаргалж алчуур зангидсан хөхөлбөр царайт эр, улаачийг тосч ирээд,
- Уулын багштан, алжааж ядрав уу, алба саадгүй амгалан уу гэж хөл алдав гэнэ. Нэгэнт орой болсон учир, худалдаачин унааныхаа нурууг амраан хоноглохоор болов. Хээр хөдөөгийн эгэл борогхон амьдрал, ханхай хар гэрийн дотоод байдал, нүүдэлчин шинждээ тохирсон эдлэл юмсыг нь ажиглаж, ойр зуурын яриаг чагнаж суухдаа бухын хүзүү шиг хөшүүн энэ борчуулын буян заяаг ер юу түшиж явдаг байна гэсэн юм бодож суулаа. Улаач,
- Та замдаа аяншиж ядарсан байлгүй, цай хоол сайн идэхгүй яагаав. Нэгэнт та намайг зорьж яваа гэсэн, та надтай юу хуучлахсан бол гэлээ.
Сэрэвгэр өтгөн буурал хөмсөгний дорх уулаас босоо зовхитой төрсөн галтай нүд, чи чинь илжигээ надад өгөхөөр ам алдлуу гэх шиг нэвт шувт ажиглаж байгааг мэдсэн худалдаачин тал засах маягтай хөнгөн инээд нисгэж,
- Замд нэг айл жасаагаа уншуулж, найр ёс болж байна. Тэр ч яах вэ сайхан, сайхан боллоо. Харин өдөр судрыг та үзсэн гэлцэх юм. Энэ үнэн үү.
- Тийм ээ, өдөр судрыг нь би зурсан ухаантай юм гээд тулганы халуун нурманд гударсан зэс дэвэртэй богшсон цайнаасаа аягалж сархад мэт ташаалахыг харж суусан худалдаачин,
Энэ бид хоёрын байж байгаа царай, өдөр судар мэдэх нь юу л бол, лав худал хэлээ биз Юу ч гэсэн хэдэн үгээр туршаад үзэхэд хар шар нь мэдэгдэхгүй, энэ асман багш хий хоосон үгээр суухгүй хаа зайлна. Нохой идваа чү гэж хөх инээд нь хүрсэн худалдаачин,
- Миний бодлоор бол энэ өдөр яасан муу, ямар учир байна гэж гайхсан дүр үзүүлэв.
- Тиймээ; үнэн шүү тун таагүй өдөр. Та ч бас яггүй хүн байх нь ээ. Гэхдээ энэ өдөр тэр айлын босгыг эзэн хаан алхах хишиг буяны даллага тохиосон өдөр шиг санагдаад байсан юм гэх нь тэр
Худалдаачны нүүрнээс гал бутрах шиг болсон ч балмагдсанаа
мэдэгдэхгүйг хичээж,
- Миний энэ зөнөг толгойд ... ухаан дутваа гээд толгой сэгсрэн инээх аядав. Орой болж унтах юм болцгоов гэнэ. Энд халуун байна гадаа унтана гэж худалдаачныг шалтаг гаргахад улаач өөрөө гараад модон мөөртэй тэрэгний аралд тулгуур тавьж тэгшлээд дээр нь хэдэн давхар цагаан эсгий дэвсч өгөөд оров гэнэ. Эндээс бушуухан холдохгүй бол болохгүй нь гэж худалдаачин шивнэв.
Би эс хэллүү одоохон явья гэж илжиг адгав гэнэ.
Гэнэт явбал ажиг сэжиг авна. Yүр шөнийг хүлээе гэж худалдаачин цааргалав. Од тэгшрэн орой болсон ч уулын багш хөх дархан хоёр дүнгэр дүнгэр яриад ер мөд унтах шинжгүй гэнэ. Эсгий дэвсэж ор зассан нь хүндэтгэлтэй санагдавч, модон тэрэг нь нэг л егөөтэй ер шинжийн юм бодогдоод болж өгсөнгүй. Эд нар юу яриад байна. Мэдээд ир гэж илжгээ явуулж гэнэ. Илжиг нь газар анирдаж хомоол эргэцүүлсэн болж, зуны шөнийн шуулттай хаяагаар өөхөн дэнгийн гэрэлд ярилцан суугаа тэр хоёрын яриаг сайн чагнаад эзэндээ ингэж хэлж ирж гэнэ.
Утаа суусан, өртөөний хар гэрийн хоймор байвч, удам угсаа үе залгамжилсан бичиг номын их хүний өргөө байна тэр чинь. Одтой тэнгэрийг нартай сартай нь алган дээрээ буулгаж, орчлонгийн хөх униарыг сөхөн намартай хавартай нь шинжиж суунаа тэд чинь. Зурхайн найман суудлыг арван хуруундаа гүйлгэж, зураг төөрөг заяа тавилангаа билгийн нүдээр харж сууна. Он жилийн өмнөх явдлыг хугацан бодож ороо бусгаа цагийн өнөө төрхийг шинжиж сууна тэд чинь. Улайтгасан төмөр нүдсэн ядуу эр харагдавч дэргэдэх нь угтаа бол хар төмрийн хаан байна. Ган төмөр дөрөөний сэнж цагийн буулганд дөлрөх вий гэхдээ, гарьдын жигүүр дэлгэн, галаар ширээж
суунаа цаадах нь гэж гэнээ. Бид энд удвал баригдаж шившгээ тарих юм боллоо гэж ярилцаж байтал нөгөө хоёр сая нэг юм гадаалж, уулын багш гэрээ тойрон ном “залж" явснаа, үгүй ээ энэ чинь юу вэ гэж дуу алдаж гэнээ. Гэрийн хоёр талд мөр мөрөө дарж яваа тэр хоёрын яриа тодхон сонсогдох аж. Хөх дархан,
- Багштан та юу гэж айлдав аа.
- Ай мэдэхгүй. Хөх дархан минь, их л учир жанцантай юм болж байх шиг байна.
- Яаж байна.
- Эзэн хааны од энэ шөнө манай чанх дээр хоног барьсан байх шиг байна.
- Yгүй та чинь, айлын жасаан дээр байхаар юм айлдсан гээгүй бил үү.
- Одоо бол манайд л заларсан байхаар тохиосон байна.
- Тэгвэл цаад тэргэн дээрх саарал илжигт чинь юм байлгүй дээ гэж хөх дархан намуухан хүд хүд инээх шиг болов
- Энэ ч ямар хүн явааг бас яаж мэдэхэв дээ гээд Уулын багш бишрэлтэй аргагүй хэлэх нь, худалдаачинд сүжиг сэжиг хоёрыг зэрэг төрүүлэв. Хөх дархан дотроо ингэж бодож гэнээ.
Yе үе манай уулын багш нэг явдалтайхан нохойтдог доо, тэр нь хөдлөх нээ. Яах гэж байгаа бол доо... Эзэн хаан илжиг зайдлаад энэ газар тэнэж явах юм гэнэ. Гайгүй байлгүй. Тэр нь бас мангартаад айлын гадаа тэргэн дээр тэнгэр хараад алмайрч хэвтэх юм гэнэ. Зориуд түүнд дуулдахаар хэлж дамшиглаж байгаа нь тэр. Мань эр ер нь аль оройноос эхлээд энэ муу луухаанд цай хоол ор дэвсгэр гэж нэг их сүйд болоод байсан юм. Аягүй бол эвтэйхэн гэгч хөлд нь сууж хөөрөгдөөд, хэдэн нэхий, аргамжааны сураа талхилуулаад авах гэж байгаа вий гэсэн юм бодогдовч үгээ татсаар багшийг дагаж гэрт оров гэнэ. Худалдаачин ч ум хумгүй арилж өгч гэнээ.
... Нэгэн цагт Манж эзэн хаан, ядуу гуйлгачин цагаачны дүрээр хувцаслаж гадагш хээр хөдөө олны дунд орж учир битүүлэг нууцыг олж тандахаар сэм хөдлөхийг завдтал, дэргэдийн тэргүүн шадар зөвлөх нь мэдчихээд,
- Эзэн хаантан минь болгоож соёрх. Дээдсийн суудал алдаж, төрийн том хүн энэ мэт хөнгөн хуумгай хөдөлж болохгүй. Нэр төр болоод өс ёмбонд харш. Баригдвал амь насанд халтайгаас гадна төрийн нуруу хазайлгаж түмэн газрын сонорт олны шившиг болно. Энэ чинь цагийг эзэлсэн их хүний хийдэг ажил биш гээд халгаасангүй ээ. Манж эзэн хаан ч мөчөөгөө өгсөнгүй,
- Хэдэн түмэн цэрэг хөдлөглөө ч хэрэг дээрээ та нар Монголын голомтыг самарч үнсийг нь хийсгэж чадсангүй. Халхын буян хазайж хавтаганы нь ам уруугаа хардаггүй нь юундаа байна. Монголын заяа хэлтийж модоо барьдаггүйн учир юундаа байна, түүнийг мэдэх хэрэгтэй гэж адгаж гэнэ. Тэргүүн шадар цөхөрсөн янзтай ингэж хэлэв гэнэ.
- За тэгвэл төрийн төлөө зүтгэх нь миний алба, төвшин амгалан явах нь таны ёс. Би танд бараа болж явъя. Гэхдээ та Ар Бээжин орох гэж яваа арилжаа наймааны хүн, би нохой дайрвал тангардаг ноёд үзвэл жороолдог ногоо харагдвал зулгаадаг номхон саарал илжиг болж хувиръя гэж хоёулаа тохиролцоод гарсан нь энэ юмсанжээ.
Тэр хоёр айл амьтны унтаагаар өртөө замаасаа дайжин зугтаж явтал энэ дуулианы дам сургаар халхын хошуудын хэсэг зусарч ноёд бэлэг сэлт барин довтолгож ирэв гэнэ.
Баригдах нь гэж үнхэлцгээ хагартал айсан хаантан, тэдний бараанаар,
- Тэргүүн шадар минь, би одоо яах билээ гэж сандарч гэнэ. Цаадах нь,
- Зовох юмгүй ээ, би таныг сохор номин болгоод газар доогуур шургуулчихъя. Дараа ирж авна гээд ажигч үгүй орхиод явчихаж гэнэ. Илжиг бас ингэж бодож гэнэ.
Манай энэний их санаатай гэдэг нь, Эр хүйстэй бүгдийг эрхи орхимж хоёроор аргамжаагүй цагт, халхын өндөр босгыг байтугай хаяа хацавчаар нь шургална ч гэж санахын хэрэггүй. Эмс охидын нь энгэр хормой задгайрч хөлд нь салхи ороогүй цагт, энэ улсын судсыг ханана гэж бодохын ч хэрэггүй. Yеийн үед үлий сахидаг болог гэж зүхэж гэнээ. Тэр цагаас хойш тэргүүн шадар хэзээ ирж намайг авах бол гэж сохор номин болон үлийд хоргодож байгааг тэнгэр мэдчихээд уурсан хилэгнэж аянга буулгадаг болсон нь тэр юм гэнэ. Тэглээ ч тэр намайг аль өргөөндөө бий гэж ниргэх вэ гээд сохор номин олон үлий ухдаг болсон нь тэр юм гэнэ... гэснээр үлгэр амар сайхандаа жаргав гэнээ...
АВИДЫН ШАРТОЛГОЙ
1935 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1-р багийн нутаг Тоосгон гэдэг газар төрсөн.
1957 оноос уран бүтээлийн гараагаа шүлгээр эхэлж. 1969 оноос эхлэн "Жанжны даалгавраар", "Тулгын чулуу", "Дуудлага", "Их говийн зоригтон" зэрэг хэд хэдэн жүжиг бичиж тоглуулж., 1986 оноос "Оргил", "Сургүй мөнгөн хазаар". "Одтой явах нас" зэрэг шүлэг өгүүллэгийн номоо хэвлүүлэв. 1999 оноос "Дигваранз", "Домгийн цэнхэр говь", "Маргааш дайн эхэлнэ", "Их хөлийн зарга" өгүүллэг, тууж, романы цуврал дөрвөн номоо хэвлүүлэн уншигчдаа барив.
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал. "Монгол улсын соёлын тэргүүний ажилтан" цол хүртжээ.
2002 оноос "Саран хөхөө" жүжиг "Ноён хутагт Равжаа" туульсийн хоёр ангит киноны зохиол бичиж одоо "Ноён гэгээний тууж". "Говийн Ү ноён хутагт Лувсанданзанравжаагийн амьдралын мөчлөг"-ийг бүтээн хэвлүүлжээ.

гурвалдайн гурван цэцэн
Гурвалдайн гурван цэцэн гэж нэг эцгийн гурван хүү байжээ. Гурван хүү юм үзэхээр явж байгаад буман уньтай бургасан гэрт хоножээ. Их ах нь өглөө босоод гадаа гарахдаа,
- Энэ гэрийн эзэн нь борогч гүүтэй бор халтар нохойтой юм байна гэв.
Дунд дүү нь:
- Тэр хүний чинь өрөөсөн нүд нь муу юм байна гэлээ.
Бага дүү нь:
- Тэр хүний бас өрөөсөн хөл нь муу юм байна гэжээ.
Гурвуулаа цаашаа явж байтал борогч гүү хөллөж бор халтар нохой дагуулсан өрөөсөн хөл, нүд муутай өвгөн явж байжээ. Тэр нь нөгөө хоносон гэрийн эзэн мөн байв.
Гурван хүү,
- Минийх зөв, минийх зөв гэж булаацалдсаар тэр өвгөн дээр хүрч ирэхэд өнөөх өвгөн
- Намайг та нар шоолов гэж уурлажээ.
Отгон дүү нь,
- Та энэ өвгөнийг борогч гүүтэй, бор халтар нохойтой юм гэж яаж мэдэв гэж их ахаасаа асуувал. Их ах нь:
- Намайг гадаа гарахад, морины уяанд бор хялгас, нохойн хэвтэрт бор даахь байсан юм гэжээ.
Их ах нь
- Чи энэ өвгөний өрөөсөн нүд мууг яаж мэдэв гэж дунд дүүгээсээ асуувал, дунд дүү:
- Тэр хүн нүүр гараа угаахдаа зүүн талдаа усаа их асгасан байна билээ гэжээ.
Дунд дүү нь:
- Чи тэр өвгөний өрөөсөн хөл мууг яаж мэдэв гэж отгон дүүгээсээ асуувал, отгон дүү нь:
- Би өвгөний орон дээр унтаад босоход, зүүн сүүж минь их хөндүүрлэсэн байж билээ гэв.
Борогч гүүтэй, бор халтар нохойтой өвгөн:
- Гурван хүүхэд намайг шоолов гэж хаанд очиж мэдүүлжээ. Гурвалдайн гурван цэцнийг, хаан дуудуулж авчраад
- Та нар настай хүний хажуугаар гарахдаа, юунд шоолов, битүүг тааж, бэрхийг яаж мэдэв гэж асуужээ.
Цэцэн гурав өвгөний гэрт хоноод юу тааж, юу гэж ярьснаа хаанд цөмийг хэлжээ. Гэтэл хаан гурван цэцнийг үнэхээр бэрхийг мэддэг, битүүг таадаг юм байна гэж мах, айргаар ихэд дайлжээ.
Тэгээд цэцэн гурав хааныхаас явахдаа
- Хаан хүндлэхэд ч хүндлэв. Харин өгсөн мах нь нохойнх шиг, айраг нь хүний цус шиг амттай юм гэж ярилцаж явтал, тэр үгий нь шивэгчин дуулчихаад, хаандаа очоод айлтгавал, цэцэн гурван жаалыг хаан бас дуудуулж авчраад.
- Та нар замдаа юу гэж ярилцсан бэ? Та нарыг насаар чинь хар гэрт хийнэ гээд тэр гурвыг хоёр давхар шоронд хорив.
Гэтэл хааны ач Төдий хүү, Гурвалдайн гурван цэцнийг ямар хэрэгтэйд нь шоронд хийв гэж хаанаас асуухад, хаан:
Би тэр гурвыг цэцэн юм гэж мах, айргаар дайлсан юм. Гэтэл тэд махы нь нохойн, айргий минь хүний цусны амттай юм гэхлээр шоронд хийсэн юм гэжээ.
Төдий хүү:
- Юуны мах өгсөн юм бэ?
Хаан:
- Хонины мах байхгүй юуных байх вэ?
Хүү
- Хонины чинь маханд нохойн мах байж магадгүй шүү. Та сайн бод гэжээ. Хаан хэсэг бодож байгаад
- Чамайг бага байхад зуд болж билээ тэр жил хамаг хонь үхээд, хоёрхон өнчин хургатай үлдээд, түүнийгээ нохойн сүүгээр тэжээсэн юм. Тэрнийг маань хэлсэн байх нь байна шүү. Тэгэхлээр тэр гурвых зөв байх нь зөв. Тэгвэл айрагт яагаад хүний цусны амт байдаг билээ гэж бодов. Гэтэл Төдий хүү:
- Зун гүү сааж байхад хамраас гэнэт цус гоожиж сааманд дусаж холилдсон байж болох юм гэхэд хаан бүрэн зөвшөөрч
- Гурван жаалын зөв. Ёстой бэрхийг мэддэг, битүүг таадаг цэцэд юм байна гэж шоронгоос суллан тавьсан нэгэн үлгэр төгслөө.
Монгол ардын үлгэрүүд. Редактор Ө.Банди. 1966 он.

долоон настай хүү
Эрт урьд цагт долоон түмэн адуутай Долоо баяных гэдэг Алтай хааныг өвөрлөж, Хангай хааныг арлан нутагладаг байжээ.
Долоо баян өөрөө нэг өдөр долоон түмэн адуугаа долгио нуураас усалж явтал жижигхэн хайрцагтай юм нуурын усаар хөвөөд ирэхэд нь уурганыхаа үзүүрээр өлгөөд хаяжээ. Тэгтэл түүний дотроос амнаас нь алд улаан гал дүрэлзсэн, арван хоёр толгойтой атигар хар Мангас гарч ирээд, чамайг иднэ гээд бариад авчээ. Долоо баян:
- Намайг битгий идээч! Долоон түмэн адуугий минь идээч гэж гуйж гэнэ. Мангас
- Яасан ч миний дур, чамайг идвэл адуу чинь минийх ээ гэжээ.
Долоо баян дагжин чичирч байгаад
- Сэгсгэр сэвлэгтэй долоон настай хүүгий минь ав. Довцог толгой дээр орхичихоод маргааш нүүнэ тэгэхэд нь аваарай гэхэд нь Мангас дуртай дургүйхэн шиг
- Тэгье гэжээ.
Долоо баян маргааш өглөөний нь гарах улаан нарнаар довцог толгой дээр долоон настай хүүдээ урц барьж өгөөд, нум сумы нь хажууд нь тавьж унтуулчихаад нүүжээ.
Гэтэл мангас урцын гадаа ирээд, Долоо баян хаана байна гараад ир гэж хашгирчээ.
Долоон настай хүү, нэг гартаа нум сумаа, нөгөө гартаа дээлээ чирээд гарчээ.
Мангас:
- Долоо баян хаана байна гэв.
Хүү:
- Энд байна гэжээ.
Мангас:
- Таныг яагаад Долоо баян гэдэг юм бэ?
Хүү,
- Долоон түмэн адуугаар нь тэгж нэрлэсэн юм.
Мангас:
- Адуу ч гэж унага байгаа биздээ.
Хүү:
- Унага нь ч унага юм, харин долгио нуурыг ширгэтэл уучихдаг юм даа.
Мангас:
- Нуур гэж шалбааг байгаа биз дээ.
Хүү:
- Шалбааг нь ч шалбааг юм байх аа, харин хун шувуу нисээд гардаггүй юм гэдэг шүү.
Мангас:
- Шувуу гэж болжмор байгаа биз дээ,
Хүү:
- Болжмор нь ч болжмор юм байх аа, харин гэрийн тооныг бүрхчихээд байдаг юм шүү.
Мангас:
- Гэр гэж урц байгаа биздээ.
Хүү:
- Урц нь урц юм байхаа, үүднээс нь харайсан туулай хоймор нь хүрдэггүй юм гэнэ билээ,
Мангас:
- Туулай гэж бүжинхий байгаа биз дээ.
Хүү:
- Бүжинхий нь бүжинхий юм байхаа, босоо тэмээн дээгүүр харайдаг юм гэнэ билээ.
Мангас:
- Тэмээ гэж ботго байгаа биздээ.
Хүү:
- Ботго нь ботго юм байхаа, босоо хүнээс өндөр юм гэдэг шүү.
Мангас:
- Хүн гэж хүүхэд байгаа биз дээ.
Хүү:
- Хүүхэд нь хүүхэд байхаа, арван таван толгойтой атигар хар мангасыг ингээд дарчихсан юм гэнэ билээ гээд нум сумаа аваад мангасыг харвачихжээ.

ёнтгор хүрэн
Урьд нэгэн цагт мэргэн саарал, бөөн саарал, хурдан саарал гэж гурван чоно амьдарч байжээ. Энэ гурав олон хоногоор уул хад, ус голыг гатлан идэш эрж яваад юу ч олж идэлгүй өлсөж ундаасан ядарчээ. Хурдан саарал, бөөн саарал хоёр,
- Чи мэргэн гэж алдаршсан боловч мэдэж байгаа чинь аль вэ гэж уцаарлахад мэргэн саарал,
- Одоо энэ өндөр уулын орой дээр гарвал идэх юм аяндаа харагдана байх гэж нөгөө хоёрыгоо тайтгаруулжээ.
Тэгээд уулын орой дээр гурвуулан гарч ийш, тийш хартал уулын бэлээр нэгэн сүрэг адуу билчиж идээшлэн байх нь харагдсан ба ойр хавьд айл амьтан алга байлаа. Энэ гурав уулнаас бууж гуу жалгаар далдлан адуунд дөхөж очжээ. Гурвуулан адуунуудын аль нь тарган болохыг шилж байгаад хурдан саарал хамгийн тарган хээр зүсний сувай гүүг барьж идэхээр шийдэж нөгөө хоёртоо хэлтэл, мэргэн саарал нь татгалзаж,
- Хулгар чихтэй хамгийн эцэнхий ёндгор хүрэн морийг гурвуулан хамжиж идмээр байна. Учир нь энэ морь бол хамгийн хурдан бөгөөд таван жил сувайрсан залуу гүүнээс гарсан хулангийн унага байна. Хэрэв үүнийг эхлээд идэхгүй бол бид гурав амьгүй болж магадгүй, харин энэ морийг идэхдээ хамтарч дайрахгүй бол хэн нэгэнд маань дийлэхгүй, үүнийг л идсэн байхад дараа нь алий нь ч идсэн хамаагүй гэхэд, хурдан саарал, бөөн саарал хоёр дургүйцэж,
- Өдий хол газар идэш ирж ирээд яс арьс болсон энэ муу морийг идээд яах юм бэ? Энэ муу хэдрэг бидэнд хор хүргэж яасан ч чадахгүй гээд мэргэн саарлын хэлснийг огт авалгүй тас зөрж, адуу уруу ухасхийн дайрч нэгэн тарган гүүг унагаан барьж идэхэд мэргэн саарал оролцолгүй холоос харж байтал адуу нь үргэн давхилдаж уулын хөндий уруу буухад эзэн нь урдаас нь тосон ирж адуугаа нэг эргэн бүртгээд гүү алга байхыг мэдэв бололтой гэнэ. Тэгээд адууны эзнийг холоос ажиглан харж байтал унаж явсан морио сольж нөгөө ёндгор хүрэн морийг адуунаасаа барьж авахын хамт бөөн саарал, хурдан саарал хоёрт очиж одоо бушуу зугатаахгүй бол болохоо больсон. Миний хэлсэн үгэнд орсон бол юунд ийм аюулд орох билээ. Адууны эзэн ёндгор хүрэн морио барьж уургаа шорлоод бид гурвыг хөөж алахаар мордлоо. Юуны урьд уул өөд зугтаах хэрэгтэй гэв. Тэгээд уулын орой өөд зугатаахад гүүний мах цадтал идсэн хурдан саарал, беен саарал хоёр эцэж явж чадахгүй байлаа. Мэргэн саарал урд нь орж хурдаар давхиж байв. Адууны эзэн бараа алдахгүй хөөсөөр яваа нь харагдав. Хүрэн морь явах тутамд ойртож байлаа. Уулыг давж хөндий уруу оров.
- Хурдан саарал минь одоо л хурднаа гарга! гэж хэлээд саарал, бөөн сүүлнээс нь хазан чиргүүлдэж явлаа. Удалгүй бөөн саарлыг шорон уургаар хатган алж буй нь үзэгдэв. Хурдан саарал эцэж ядарсаар байлаа. Адууны эзэн улам ойртон ирэв. Мэргэн саарал, хурдан саарлыг орхиж урагш улам хурдлан давхихдаа:
- Үгэнд оролгүй зөрөөд байвал үхэл ингэж ирдэг юм гэж тавалжээ. Удалгуй хурдан саарлыг хатган алж мэргэн саарлын хойноос давхиулан явна гэнэ. Мэргэн саарал нүхэнд орохоор шийдэж чинээгээрээ хурдлан явж байтал хэсэг хад дайралдан түүний доогуур хонгил байхаар түүнд давхин ортол, өмнөөс нь нэг чоно зөрж гараад давхихад адууны эзэн түүний хойноос хөөж, мэргэн саарлыг орхижээ. Үүнээс идсэн нь хонгилд идээгүй нь хоморгонд гэсэн үг гарсан ба ёндгор хүрнийг байгаа цагт энэ нутгаас өнчин ишиг идэж болохгүй гэсэн зарыг мэргэн саарал бүх чононд тараажээ.

алтан шатарт хүү
Урьд эртийн цагт өсөхийн гурван наснаас чулуун шатраар тоглож сурсан хүү өргөн дэлхийгээр шатар тоглон явсаар харь газрын ухаант шатарчинтай Алтан шатраар нь мөрийцөн тоглож хожоод шатрыг нь авч гэнээ. Арван таван настай аахай мэргэн шатарчин хүү алсаас нутагтаа ирэхэд, өөрийн хаан нь зэргэлдээ хааныхантай шатар тавьж хожигдоод хамаг юмаа алдаад хаан төрөө ч унагахад тулсан харамсалтай мэдээ сонсдож гэнэ. Хоёр хаадын толгой авалцах шатрын өрөг эхлэх өдөр хүү очиж гэнэ.
Өөрийн хаан нь толгой унжуулан гунигтай байв. Нөгөө хааныхан хожсондоо оодрон омогшуу байлаа. Хоёр хааныхны алдарт шатарчид мэл гайхан, цэл хөхрөн гүн бодолд дарагдсан байхыг хүү хараад:
-Хожил хоёр тийшээ! гэж мэнд айлдахад хожсон хааныхан хүүг харж тоглоом тохуу хийж байлаа.
-За шатарчид минь хааныхаа толгойд харамсаад байна. Харц миний толгойг чангахан цавчаад аль! гэхэд хожсон хаан хүүг хараад, дооглон харц чиний толгойг хааныхтай чинь авна гэлээ. Хүү
-Сэлэм нь хурц бол цавчихад үл өвдөнө. Сэтгэл нь хурц бол сэлмийг ч бол хугална гэжээ.
Хожсон хаан омогшин шатар тавихаар боллоо. Сийлбэрт модон шатраа дэлгэн өрөхөд хүү хэлсэн нь:
-Сийлбэрт модон шатраар тогловол азанд муу гэдэг. Хаан хүн байж танд алт мөнгөн шатар алга уу? Харц миний алтан шатраар нүүх үү дээ! гээд өврөө уудлан алтан шатар гарган ширээнд өрөхөд хожил ихтэй хаан, хүүг хараад гайхав.
Хожилтой хааныхан ч хааныхаа толгойг алдах вий гэж гэнэт цочин айцгаана. Алдаж гуньсан манай хааныхан ч сэргэх шиг боллоо. Шатраа өрөхөд хүү хэлсэн нь:
-За толгой авахаар тавьж байгаа хойно хэрэв би хожвол алдсан бүх зүйл, мал хөрөнгө, эрдэнэс баялаг харц олноо эргүүлэн аваад танай хааны бүх албат иргэд хошуу нутаг мал сүргийг бас авна шүү дээ. Харц олон, хамаг түшмэддээ хэлэх үг байвал эртнээс захь!
Би захих хэлэх хүнгүй ганц хар толгой гээд инээд алдав.
Хожил ихтэй хаан бүр гайхаад ширээнд тавьсан толгой авах сэлэмнийхээ бариулыг өөртөө ойртуулан тавихад
хүү:
-Хүндэт хаантан минь сэлэмнийхээ бариулыг хойш харуулан ирийг нь урагш харуул. Хэн маань ч хожих юм билээ дундаа дээр гэлээ.
Хүүгийн хэлснээр юм бэлэн боллоо. Хүү:
-Хаантан та эхэлж нүү! Насны эрэмбээр хүндэтгэе! гэлээ.
Хаан эхэлж нүүлээ. Хүү ч хариу нүүлээ. Хаан хоёр дахиа нүүлээ, хүү ч мөн нүүлээ. Хаан гурав дахиа нүүлээ, хүү ч гурав дахь нүүдэл дээрээ маданд орууллаа. Хүү ухасхийн босч сэлэмний ишнээс барин хожилт хааны хоолойд хүргэхэд тэр хааныхан уйлан хайлж, хатан хаан өршөөл гүйж, хайрт хүүхдүүд нь уйлан гуйлаа. Хожсон хааныхан, инээлдэхэд Ахай мэргэн шатарч хүү сэлэмнийхээ ирийг хожилт хааны хоолойд бариад:
-Харц ардууд аа, эдний дур зоргоорос мөрийцөж хаан төр, харц олон, газар нутаг, эрдэнэс баялаг, эх хүүхдүүдийг гай зовлонд учруулдгийг харцгаа! Үүнээс хойш хаан, харцгүй мөрийцөн тоглохыг устга! Толгойгоо авахуулахаар дөхүүлсэн хаан та ч амьд дээрээ дуулж ав! Амийг чинь өршөөнө. Бүх нутаг, албат иргэдээ манай хаанд өгөөд өөрөө манай хааны номхон морины ногт, догшин морины чөдөр, дорой хүний суудал, дорд олонд зарцлагдаж яв! Амь тань үнэтэй гэдгийг яс махандаа ортол ойлгов уу? гээд хоолойноос нь ирт сэлмээ аваад хуйлан:
-Хуйтай сэлэм сугалах ёсгүй. Азтай сайхан амьдарцгаая гэжээ. Үүнээс хойш энэ хааныхан мөрийтэй тоглохыг зогсож амар сайхан аж төрөн жаргаж гэнээ. Хүүд хаан ширээг өгөх гэсэнд авсангүй. Алтан шатраа өвөрлөн айл хэсэн тоглож явсаар амар сайхан жаргажээ.

Чүдэнз худалдагч охин
Ханс Кристиан Андерсен : Чүдэнз худалдагч охин
Цас манаран, оройн харуй бүрий улам харанхуйлан байсан тэр үдшийн хүйтнийг ямар байсан гэж санана. Энэ бол шинэ жилийн босгон дээр ганцхан удаа болдог битүүний үдэш байсан хэрэг шүү дээ. Ийм хүйтэн харанхуй цагаар хөл, толгой нүцгэн гуйранч, бяцхан охин гудамжаар гэлдрэн явав. Үнэндээ гэрээс гуталтай гарсан боловч хэтэрхий томдсон хуучин шаахай нь хөөрхий охинд тийм их тус болох байсан гэж үү. Энэ шаахайг урьд нь охины ээж өмсч байсан гэж бодвол хэр зэрэг том байсан нь аяндаа тодорхой болно биз дээ.Хар хурдаараа давхин явсан хоёр сүйх тэрэгнээс айж, зам хөндлөн гүйж гарахдаа өнөө муу шаахайгаа унагачихжээ.
Шаахайныхаа өрөөсөнг эрээд цөхөөд олсонгүй. Нөгөөхийг нь танихгүй хүүхэд булааж аваад алга болов. Хоёр хөл нь даарсандаа хөхийж мэнчийгээд, улаан юм болжээ. Хуучин хормогчны халаасанд хэдэн хайрцаг чүдэнз хийсэн байх бөгөөд нэгийг гартаа барьж, бүх л өдөржин яваад ганц ч хайрцаг чүдэнз зарсангүй, даан ч гаслантай ажээ.Мөрөө бүрхэн намирсан сайхан мушгаа шаргал үсийг нь цасан ширхэг дарах нь үзэмжтэй боловч одоо түүнийгээ сайхан гэж яахин мэдэх билээ.
Гэгээвч бүхнээс гэрэл цацран гудамжинд явахад шарсан галууны сайхан үнэр ханхална. Шинэ он болж байгаа учир аргагүй шүү дээ. Хөөрхий охинд юу эс бодогдох вэ дээ. Тэр гэртээ харих замд нь байдаг мөргөцгийг арай гэж олжээ. Тэнд хөлөө атиран суулаа. Хүйтэн ч улам чангаран, гэртээ харих тун хэцүү байлаа. Ганц ч чүдэнз зараагүй, ганц ч зоос олоогүй болохоор ингээд харивал эцэг маань зодно гэж мэдэж байлаа. Тэднийхэн хагархай хананыхаа зай завсрыг бүс даавууныхаа тасархай, сүрэл өвсөөр чигжин, хаанаасаа бол хаанаасаа салхи сийгсэн хонгилд аж төрдөг тул гэртээ харилаа ч гэсэн адилхан даарна гэж бодож байв.
Гар нь бүр бээрч орхижээ. Өчүүхэн чүдэнзний цог гарыг нь бүлээцүүлж яаж чадах вэ. Юу ч гэсэн чүдэнз зурж, гараа бүлээцүүлье гэж зоригложээ. Нэг ширхэг чүдэнз зүрх гарган аваад зурвал дүрсхийн асаад тун ч таатай байв. Чүдэнз жижигхэн лаа мэт гэрэл гарган асч, охин гараа ээн байлаа. Охины нүдэнд цагаан бүтээлгээр бүтээгээд үнэт шаазан эдлэл өрсөн ширээ бүхий тасалгаа үзэгдэн ширээн дээр нь сайхан үнэр ханхлуулсан шарсан галуу, алим чавгаар алаглуулан дүүргэсэн таваг харагдав. Гэнэт бүр ч гайхалтай юм боллоо. Өнөөх галуу нуруу руугаа шаасан хутга сэрээтэйгээ босч, ухасхийн шалан дээгүүр гуйван дайван гүйв. Галууг ядуу охин руу ирж явтал гай болж чүдэнз унтраад охины өмнө нэвтрэн гарах аргагүй хүйтэн зэгэл хана бахь байдгаараа байж байлаа.
Охин дахин нэг чүдэнз зурав. Тэгтэл Христосын мэндэлсний өдрөөр засдаг үзэсгэлэнт сайхан чимэг гялалзуулсан сүлд модны өмнө сууж байлаа. Түүний чимэг нь тэр нэгэн баян худалдаачны байшингийн цонхоор харсан сүлд модны чимэг чимэглэлээс илүү сүртэй, сайхан, үзэмжтэй байлаа. Гацуурын ногоон мөчир дээр мянга мянган гэрэл ярайн, дэлгүүрийн үзмэрийг чимэн байдаг өнгө өнгийн зураг, чимэглэл охины өөдөөс ширтэв. Нэг бяцхан жаал хүрч ирээд гараас нь барьж автал чүдэнз унтрах нь тэр. Гэрэл нь улам улам дээшээ болсоор гэнэт тодхон галалзах од болон хувираад одны нэг гэрэлт мөр үлдээн, тэнгэрт харвав. Нас бараад тийм их удаагүй энэ орчлон дээр охиныг бусдаас хайрлаж байсан эмэг эх нь од , харвахад "Од харвахад нэг хүн бурхан болдог" гэж хэлсэн болохоор "Хэн нэгэн үхлээ дээ" гэж бодов. Охин дахин нэг чүдэнз хананд зуртал эргэн тойрныг нь мэлсхийтэл гийгүүлэх гэрэл гэгээний дундаас дөлгөөн болоод хар нүдтэй, энэрэнгүй бөгөөд энхрий хайртай эмэг эх нь гарч ирэв. Охин тэр даруй, "Эмэг эх минь намайгаа аваач дээ. Намайгаа аваач. Чүдэнз унтрах л юм бол түрүүний халуун пийшин шиг, түрүүний амттай сайхан шарсан галуу шиг, түрүүний гайхамшигтай гоё сүлд мод шиг замхарна шүү дээ. Намайгаа бушуухан аваач" гэж хашгирав.
Эмэг эхийгээ байлгаж байхын тулд охин хайрцагт үлдсэн чүдэнзээ хурдан хурдан зурсаар байлаа. Чүдэнз дүрсхийн асаад өдрөөс ч илүү гэрэлтэй болж байв. Эмэг эх нь хэзээ ч ийм сүртэй сайхан байгаагүй байжээ. Охиныг гэрэл гэгээ, баяр баясгалангаар гийгүүлэн, гар дээрээ өргөхөд хоёул өндрөөс өндөрт хөөрөн хөөрсөөр өлсч цангадаггүй, хүйтэн болдоггүй, айх аюулгүй оронд хүрэх нь тэр...
Жавартай тэр өглөө гэртээ харих замд нь байдаг өнөөх мөргөцгөөс охиныг олов. Хацарт нь улаан туяа татан, уруулд нь инээмсэглэл тодорсон байх боловч нэгэнт амьсгалаа хураасан байлаа. Хуучин жилийн сүүлчийн өдөр хөөрхий охин ийнхүү өөд болжээ.
Шинэ оны наран чүдэнз худалдагч охины амгалан цогцсыг гийгүүлнэ. Тэрбээр бараг бүтэн хайрцаг чүдэнз зурсан байв.
-Охин дулаацах л гэж дээ гэлцэнэ. Гэвч ямар гайхамшигтай юм үзсэнийг, ямар сайхан ертөнцийн дотор эмэг эхтэйгээ хамт шинэ оныг угтсаныг нь хэн ч мэдсэнгүй.

нөхөрлөл
Модны хөндийд хэдэн тоть амьдардаг байжээ. Нэгэн өдөр тэднийг нэгэн шувууч анчин олж харав. Шөнө нь анчин тэр модны доор нойтон буурцаг тарааж асган өгөөш бэлдээд, тор тавьж гэнэ. Өглөө болмогц тотинууд өгөөшийг хараад буурцаг руу шумбан дайрав. Гэтэл хоёр тоть анчны тавьсан торонд орж тээглэчихэв. Шувууч анчин тэднийг барьж аваад, уутанд хийж гэртээ авчирчээ.
Гэртээ ирээд, шувууч анчин хоёр тотийг тус тус төмөр торонд хийгээд, зах дээр худалдахаар авч одов. Хоёр тотийн нэгийг нь нэгэн ламтан худалдаж авав. Нөгөөг нь хулгайч дээрэмчид худалдаж авав.
Лам багшийн авсан тоть ламын аашрамд өдөр бүр бурханы ном уншиж, маань тарни тоолох ба багш лам нарын зарлиг сургаалыг сонсдог байжээ. Тэр аашрамд ирсэн лам нар үргэлж л
- Раам-Раам гэцгээн Раам бурханы нэрийг дуудан ном хаялцаж, судар шастирыг аялгуулан уншиж байдаг байжээ. Тэдний дэргэд аашрамд байсан тоть аажим аажмаар эдгээр бүгдийг сурч цээжлээд, өөрөө аялгуулан ном уншиж эхэлжээ. Түүнээс хойш тоть аашрамд хүн байхгүй, эзгүй үед ч гэсэн
- Раам-Раам хэмээн дахин дахин давтаж, ном уншиж байх болов.
Харин, нөгөө хулгайч дээрэмчдийн авсан тоть нь дээрэмчид ба тэдний гэр бүлийнхний этгээд яриаг сонсоод, бүгдийг цээжлэн сурч байв. Тэд бол тосгоны дээрэмчид бөгөөд тэд нэгэн зүйл этгээд үг хэллэгээр ярилцдаг байсан юмсанж. Тоть ч мөн тийм үг яриагаар,
- Барь-барь, битгий явуул, гүйгээрэй гүйгээрэй, бүсэлж авъя, зод занч, дээрэмд! хэмээн хэлж үглэдэг болов. Хэн нэгэн танихгүй, мэдэхгүй хүнийг харангуутаа л тэр тоть тиймэрхүү заналхийлсэн үгсээр ярьж эхэлдэг байжээ.
Нэг удаа тосгонд нэгэн жуулчин хүрч иржээ. Жуулчин тосгоны гудмаар хөл тавимагц л мөнөөх хулгайч дээрэмчдийн тоть түүнийг олж харжээ. Тоть түүнийг харсан даруй
- Барь-барь, битгий явуул, гүйгээрэй, гүй гүй, бүсэлж авъя, зод занч, дээрэмд! хэмээн үглэж эхлэв. Түүнийг жуулчин сонсоод хиртхийн цочиж, даруй сэрэмжлэн, халааснаасаа гар буу гаргаж ирэв. Ойр орчиноо анхааран хартал харин нэгэн тоть шувуу тийнхүү үглэн хэлж байсан ажээ. Жуулчин түүнийг хараад сэтгэл тайвшран, гар буугаа халаасруугаа буцааж хийгээд цааш явав.
Тотийн ярихыг сонссон дээрэмчид өөр өөрийнхөө гэр дотроос шагайж харваас нэгэн үзэгдээгүй хүн явж байж гэнэ. Гэвч жуулчины буу гаргахыг хараад, түүнд гар хүрэлгүй өнгөрүүлжээ.
Жуулчин цааш аялан явсаар нэгэн ламын аашрамын ойролцоо хүрч очив. Тэр аашрам бол шувууч анчины зарсан хоёр тотийн нэгийг худалдаж авсан лам багшийн аашрам байжээ.
Энэ үед ламтаны тэжээсэн тоть жуулчиныг хараад,
- Раам бурхан минь ирэгтүн, морилогтун, Сийда Раам, Раатэшяам!
Адис хишиг, тахил идээ хүртээрэй, амар амгалан байгтун, Сийда Раам, Раатэшяам! хэмээн аялгуулан хэлж гарчээ. Жуулчин тэдгээр урин залсан үгсийг сонсоод, их л баярлан аашрамд хүрч ирж, тотийг өхөөрдөн хайрлаж байтал, тоть аялгуут сайхан дуугаар,
- Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл
Муутай нөхөрлөвөл могойн хорлол хэмээн хэлэв.
Жуулчин урьд тосгоноор дайрч өнгөрөх үед нэгэн тотийн хэлж үглэж байсан үгсийг гэнэт санав. Тэр тотийн дуу хоолой нь ч хахир муухай байсан. Харин энэ ламтаны тотийн дуу хоолой нь юутай сайхан аж.
Энэ явдлаас жуулчин, алтны дэргэдэх гууль шарладаг гэгчээр сайн хүмүүстэй хамт байхад сайн сайхан зүйлийг сурдаг, мөн муу хүмүүстэй хамт байвал муу муухай юм сурдаг болохыг бодитоор ухаарч авчээ.

jeudi 8 juillet 2010
цэцгийн охин
Гүнжхэн маань үдэш бүр үлгэр нэхнэ. Түүний ертөнцийг таньдаг болж байгаа болохоор тохирсон үлгэрийг зохиогоод ярьдаг болж байгаа. Зохиомол үлгэрүүдэд тэр маш дуртай бөгөөд ахин ахин асууж эргэн өөрөө ярьдаг. Түүний үе чацуутан гурван настангууд ч миний энэ үлгэрүүдэд их дуртай байгаа юм.
Эрт урьдын цагт нэгэн томоос том цагаан цэцэг хүүхэдтэй болохыг хүсдэг байж гэнээ. Цагаан цэцэг шүүдэрийн дусалаас олон удаа гуйсаны дараа түүний хүслийг биелүүлж бяцхан охин бэлгэлжээ. Цагаан цэцэг маш их баярлаж охиндоо Солонго гэдэг нэр өгч гэнэ.
Солонго охин маш жижигхэн болохоор хаашаа ч явдаггүй цагаан цэцэг ээжийнхээ том том дэлбээгээр хучин өдөржингөө унтдаг байж гэнээ. Нэг удаа том шар зөгий бал цуглуулан нисэж явахдаа Солонго охиныг хараад ийм хөөрхөн охин хаанаас гараад ирвээ чи манайд очиж миний хүүхдүүдтэй тоглох уу би чамд амтат балтай бялуу хийж өгнөө гэж хэлжээ. Солонго охин хамт явахыг зөвшөөрч зөгийний нуруун дээр суун өөр хөндий рүү нисэв гэнэ. Гэтэл явхад нь салхи гарч бяцхан Солонго газар уначихжээ. Зөндөө өвс цэцгэн дундаас зөгий охиныг хичнээн хайсан ч олсонгүй. Харин Солонго охин таван салаат навчин дээр буугаад төөрсөнөө мэдээд чангаар уйлж гарчээ. Түүний уйлахыг сонссон нэгэн нисдэг шоргоолж хүрч ирээд би чамайг гэрт чинь хүргээд өгий миний нуруун дээр суу гэж гэнэ. Ингээд тэд улаан цэцэгэн дээгүүр нисэж явтал Солонго охины нойр хүрээд унтаад өгчөө. Нисдэг шоргоолж түүнийг сэрээж хаана амьдардагыг нь асуух гэсэн боловч охин маш бөх унтсан байсан тул нэгэн том наранцэцгэнд захиж үлдээгээд гэр лүүгээ буцаж гэнэ. Наранцэцгийн тоосонд найтаасаар Солонго сэрээд эргэн тойрноо гайхан харсанаа ахиад л уйлж эхлэжээ. НАранцацаг охиныг аргадаж ийм хөөрхөн охин уйлж болохгүй миний найз эрвээхэй чамайг гэрт чинь хүргээд өгнө гэж хэлээд гоё том далавчтай цэнхэр эрвээхэйг дуудаад энэ охиныг гэрт нь хүргээд өгөөч гэжээ. Солонго тэр гоё эрвээхэйг хараад уйлахаа больж нуруун дээр нь суун гэр лүүгээ хүргүүлжээ. Том цагаан цэцэг охиноо тэврэн баярлаж ахиад ээжээсээ асуулгүй хаашаа ч явж болохгүй шүү гэж хэлэв. Солонго охин түүнээс хойш ээжээсээ асуулгүй танихгүй амьтан дагаж зугаалахаа больсон гэнээ.
Ийм үлгэр бодож олоод хэдэн хүүхдэд ярьж өгсөн маш дуртай байсан. Гурван настангуудаа гэж...
зохиосон Г.Нармандах

аргат улаан үнэг
Аргат улаан үнэг
Эрт урьдын цагт нэг хоосон ядуу хүү оготно, зурманд урхи тор зүүж түүгээрээ амьдардаг байжээ. Тэгтэл нэг өдөр оготно зурам агнаж яваад түр амран сууж байтал гэнэт нэг улаан үнэг хар гүйхээрээ давхиж ирээд тэр хүүгийн хормой доогуур шурган орж “За намайг хайж яваа олон морьтой хүн хүрч ирээд Үнэг хаачив гэж асуувал аль хэдийнээ тэр хамар дээгүүр даваад явчихсан гэж хэлээрэй” гээд хүүгийн хормой доогуур улам нуугдан оров гэнэ.
Гэтэл түүнийг хайсан бололтой буу саадаг агссан олон морьтой хүмүүс хойноос нь давхин ирээд нөгөө хүүгээс "нэг том улаан үнэг хаачив, түүнийг харав уу " гэж асуухад хүү үнэгний хэлсэн ёсоор нэг үнэг аль хэдийн тэр хамар дээгүүр даваад явчихсан. Одоохон явбал гүйцнэ гэхэд тэр улсууд мориныхоо амыг ч татах завдалгүй тэр чигээрээ үнэгний хойноос давхин явцгаав гэнэ.
Нөгөө хүүг босоод явахад үнэг ийн хэлж гэнэ. За та миний амийг аргагүй аварлаа харин ачийг танд заавал хариулах болно. Тэгэхдээ: Таны аж амьдрал хэр зэрэг билээ? гэж асуухад нөгөө хүү нь оготно зурмыг тороор барьж амь зуудаг хүн гэж үнэн байдлаа хэлж гэнэ. Одоо үед оготно зурам ч юу базаах вэ дээ харин чонын арьс үнэтэй шүү дээ. Иймд чоно алж арьсыг нь цай тамхи янз бүрийн зүйлээр худалдана уу гэхэд хүү тэр ямар зүг байх вэ? харин миний урхинд орж надад алагдах тийм чоно хаанаас байх вэ дээ гэж хэлэхэд Та наад бүсэндээ байгаа хонхыг миний хүзүүнд зүүж өгнө үү гэж гуйхад нь хүү бүсэндээ байсан хонхыг тэр үнэгний хүзүүнд зүүж өгчээ.
Үнэг тэр өдрөө цааш давхиад янз бүрийн араатан амьтдын дэргэдүүр явж байтал чоно дайралдаад үнэг чи энэ хөөрхөн юм хаанаас олоод зүүчихээв наадах чинь яадаг юм бэ гэж асуухад нь энэ юмыг олоход тийм төвөгтэй биш энэ булгийн мөсөн дээр өдөр шөнөгүй оцойгоод суучихлаар нэг өвгөн хүрч ирээд хүзүүнд нь зүүгээд өгдөг юм гэжээ. Намайг оцойж суухаар зүүж өгөх болов уу гэж асуухад нь Надад өгсөн юм танд өгөлгүй яах вэ гэж үнэг хэлэв. Чоно хүзүүндээ хонх олж зүүхээр тэр булаг чинь хаана байдаг юм гэж лавлан асууж аван үлджээ. Үнэг ийн чонод хэлснийхээ дараа хүүд хүрч ирээд За маргааш өглөө энэ булгийн мөсөн дээр нэг чоно бөгсөөрөе наалдчихсан байх вий. Түүнийг очиж цохиж алаад арьсыг нь авч цай идэх юмнаас өгөөрэй гэж хэлээд явжээ.
Хүү маргааш өглөө нь юу магад гэж бодоод булгийн наахан мод бариад явж байтал нээрэн булгийн мөсөн дээр нэг чоно оцойгоод сууж байхыг хараад түргэн түргэн алхсаар очиход нь тэр чоно миний хүзүүнд хонх зүүж өгөх хүн ирж яваа болов уу гэж санаад цааш зугатах гээд ухасхийтэл бөгс нь мөсөнд наалдчихсан байжээ. Тэгэхийн хооронд хүү түүнийг цохиж алаад чонын арьсыг худалдаж цай тамхи зэрэг юмнаас өгч гэнэ. Гэтэл хүүгийн оршин суудаг тэр нутагт арслан барнаас эхлэн янз бүрийн араатан амьтан их байдаг тул бартай ууланд гарч ан хийхээр гарсан боловч баранд идүүлчихсэнгүй арай чамай гэртээ иржээ. Тэгээд нэг өдөр оготно зурам агнаж явтал арслан дайралдаад чамайг иднэ гэхэд нь гайхахдаа За хоёулаа эрийн гурван наадмаар наадаад хэн дийлсэн маань нөгөөгөө идье гэж тохиролцоод цаашаа явж байтал аргат улаан үнэгтэй дайралджээ.
Тэгээд түүнд За би арслан баранд идүүлчих гээд огт болохоо байлаа. Одоо хаачдаг юм билээ гээд мөн арслантай дайралдаж энэ удаа ингэж хэлээд арайхийн амьд гарлаа гэхэд тэр чинь зөв. Харин маргааш очоод түүнтэй ямар ямар аргаар хэрхэн наадах вэ гэж ярилц. Хэрэв тэгээд зөвшөөрөх юм бол хоёулаа цагаан чулуунаас базъя, усгүй газраас ус гартал дэвсэе, ургаа модыг үндэсээр нь булга татаж унагая гэж хэлээд ир. Хэрэв үүнийг зөвшөөрвөл би аргыг нь зааж өгье гэжээ. Тэгээд маргааш нь үнэгний хэлсэн ёсоор арслантай очиж уулзаад хоёулаа ийм гурван зүйлээр ингэж бяраа үзье гэхэд арслан тэгье гэж зөвшөөрөөд үлдэж. Хүү аргат улаан үнэгэндээ ирж бид яг хэлсэн ёсоор чинь ярилцан тохиров. Одоо яахав гэж хүү асуужээ.
Тэгэхэд нь аргат улаан үнэг за одоо нэг довыг аятайхан хонхойлж ухаад дор нь гүзээнд ус хийж тавиад буцаагаад шороогоор нь булчих. Бас нэг модыг үндэсийг нь гартал ухаж булга татаж аваад дор нь эргүүлээд хуучин янзаар нь аятайхан булчих мөн нэг шувууны өндөг олж тэр довынхоо ойролцоо тавьчих гэжээ. Хүү тэр ёсоор нь нэг дов аятайхан авч доод газрыг нь ухаж гүзээтэй ус хийж тавиад, нэг модыг үндсээр нь ухаж булга аваад буцааж тавиад хуучин байдлаар нь булаад, нэг шувууны өндөг олж довныхоо дэргэд тавьжээ. Тэгээд болзоотой өдрөө арслан хүү хоёр уулзаж гэнэ. Тэгээд урьдаар хэн бяраа үзүүлэх вэ гэхэд нь та үзүүл гэж арслан хэлжээ.
Өнчин хүү гүзээтэй ус хийсэн довон дээрээ ирээд дэвстэл дов цөмөрч дороос нь ус дээшээ оргилжээ. Шувууныхаа өндөгийг базтал бас түүнээс шүүс гарчээ. Модыг хэвгий тал руу нь алгадтал үндсээрээ булга үсэрчээ. Гэтэл арслан өдөржингөө дэвссэн боловч хонхойно уу гэхээс ус ер гарсангүй. Бас дараа нь модноос арслан татахад дундуураа хугарахаас үндсээрээ булгарсангүй гэнэ. Тэгэхээр нь аа энэ чинь үнэхээр хүчтэй амьтан юм байна. Би энэ хүнээс хүч дутуу болох нь мэдээжийн хэрэг болов гэж арслан шантарч. Нутагтаа очоод баранд энд нэг сүрхий бяртай хүн байна. Түүнийг би лав хүчрэхгүй юм байна. Чи яадаг бол нэг оролдохгүй юу гэж хэлэхэд нь: Бар за тэгье гэж хэлжээ. Тэгээд байж байтал чоно бас бартай уулзаж тэр хүн миний нэг анд найзыг мөсөн дээр сууж байтал нь бас модоор цохиж алсан юм. Тэр муу хүүд тийм их бяр чадал байхгүй хоёулаа очье гэхэд нь бар ээ мэдэхгүй тэр чинь арслантай эрийн гурван наадам хийгээд түүнийг дийлсэн гэсэн юм шүү. Би ч хувьдаа итгэхгүй байна гэж хэлжээ. Хэрэв та нар надад итгэхгүй байгаа бол хоёулаа хүзүүгээрээ холбоод очьё гэж чоно хэлжээ.
Тэгээд барыг дагуулж хүүгийнд очихоор шийджээ. Гэтэл аргат улаан үнэг үүнийг мэдээд. За хөө эндээс чоно бар хоёр холбоотой ирэх байх шүү чи огт хэнэггүй. Өрт муу чоно чи ганц муу бар хөтлөөд ирэх шив. Урд уулнаас алсан барын гуя хойд уулнаас алсан арслангийн өвчүү хоёрыг чононд чанаж өг. Энэ хөтөлж яваа барыг хөлд нь чөдөр хийгээд уя гэж хүнтэй ярьж байгаа юм шиг хашгирч байгаарай гэж xүүд хэлжээ. Тэгээд хүү чоно бар хоёрын ирэх бараанаар. Чоно нэг муу бар хөтлөөд ирж явах шиг байна. Түүнд урд уулнаас алсан барын гуя хойд уулнаас алсан арслангийн өвчүү хоёрыг чанаж өгөөрөй. Харин хөтөлж ирсэн баранд нь ногт чөдөр хийгээд хурдхан шиг уяарай, гэж хэлэхийг бар сонсонгуутаа. За тэгнээ гэж хэлээд байдаг хурдаараа буцан давхихад нь түүний харайлтыг чоно гүйцэхгүй боогдохдоо айж ам нь ярзайж арайхийж явахыг бар эргэж хараад миний айж сандарч явахад чи бас доог тохуу хийнэ ээ гэж уур нь улам хүрч том том харайгаад явтал чоно боож үхжээ. Арслан бар хоёрыг айлгаж явуулснаас хойш айх юм байхгүй амар сайхан жаргажээ.

долоон бор огтоно
Долоон бор оготно
Эрт урьд цагт ах дүү долоон бор оготно байж гэнэ. Алгын чинээ газартай юм санж. Нэг өдөр газар дээр нь атгын чинээ цас орж ах дүү долуулаа арилгаж байгаад шагайн чинээ шар тос олжээ. Түүнийгээ хамгийн отгон дүүдээ хадгалуулж гэнэ. Отгон дүү нь шагайн чинээ шар тосыг долоосоор байгаад идчихжээ. Отгон дүүгээ ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихаж гэнэ.
Тэд ламд очин: Ах дүү долуулаа юмсан гэхэд лам өнөр болохоо дөхжээ гэж хэлж. Алгын чинээ газартай юмсан гэхэд нь яасан их дэлхийтэй юм бэ? гэж. Атга цас орчихлоо гэхэд зуд болох шахаж дээ гэжээ. Ах дүү долуулаа арилгав гэхэд ажилч болохоо дөхөж дээ гэжээ. Арилгаж байгаад шагайн чинээ шар тос оллоо гэхэд баяжихыг шахаж дээ гэжээ. Отгон дүүдээ хадгалуулсан юмсан гэхэд нярав болох шахаж дээ гэжээ. Отгон дүү минь идэж орхилоо гэхэд мангас болохоо шахаж дээ гэв. Ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихлаа гэхэд дайн болохоо шахаж дээ гээд огт хайхарч өгсөнгүй.
Зургаан хулгана ламаас ямар нэгэн шийдвэртэй хариу дуулах байх гэж очсон урам нь хугарч лам гэдэг чинь юу ч мэдэхгүй амьтан байдаг юм байна гэж мэдээд гэнэдэж нэгийгээ алсандаа их гэмшицгээжээ.

заан огтоно хоёр
Заан оготно хоёр
Эрт цагт нэгэн бяцхан хотын захад нэг заан оршдог байжээ. Заан өдөр бүр голд очиж ус ууна. Тэр голын эрэг дээр бас нэгэн оготно амьдарч байжээ. Заан ус ууж ханаад оготны нүхийг усаар шүршиж усанд автуулдаг байжээ. Ингээд оготныг тэсэхийн аргагүй зовлон зүдгүүрт унагахаар нь оготно: Миний өчүүхэн орон байрыг битгий сүйтгээч гэж олон удаа гуйжээ. Гэвч заан оготны үгийг тоомсорлохгүй урьдын адил сүйтгэж хөнөөсөөр байжээ.
Нэгэн өдөр зааныг ирэхэд оготно: Миний орон байрыг сүйтгэхээ зогсохгүй бол танд дайн зарлана гэжээ. Заан энэ үгийг сонсоод үл тоомсорлон хөх инээд нь хүрч гэнэ. Оготно тэр хавийн ардуудад "Би заантай байлдана. Ийм учраас та нар эндээс нүүж холдохгүй бол дайны хөлд үрэгдэнэ шүү" гэж зарлажээ. Гэтэл баячууд оготны үгийг бас л тоохгүй "энэ өчүүхэн муу оготно заантай яаж байлдах юм бэ? Тэгээд бас улс амьтныг сүйтгэх нь гайгүй л биз" гээд нүүсэнгүй.
Харин ядуу ардууд оготны үгийг сонсоод "бидэнд аюул учирч магадгүй" гээд нүүцгээжээ. Маргааш нь зааныг усанд ирэхэд оготно хамрын нүхээр нь орж, улаан хоолой уушиг зүрхийг нь урж гарчээ. Заан амь тэмцэж чарлан цовхчиж туйлж хавь ойрын айл амьтныг дайран сүйтгэж, нүүгээгүй үлдсэн айлуудыг үнсэн товрог болгожээ. Заан галзуурч үхсэнд оготно зааны хамрын нүхээр буцаж гараад голын эрэгтээ очиж амар сайхан жаргаж гэнэ.

сургааль үгс
Хүн хэдий цэцэн төрөвч сургаалгүй үл болох.
В. Инжинаш
Сургаал үг хатууч бол нянтай өвчинд догшин эм мэт.
Д. Равжаа
Хашийг цоолборлохгүй болбоос
Сав болон бүтэхгүй
Хүнийг сургахгүй болбоос
Ёсыг мэдэхгүй.
Эртний сургаал үг
Муу, тэр тусмаа өөрт хор уршигтай зүйлийг хийх амархан. Сайн, ашигтай хийх харин даанч хэцүү.
Будда
Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг.
Демокрит
Ойр орчныхоо хүмүүст учирсан золгүй явдалд баярладаг хүн хувь заяаны өөрчлөлт хэн бүхэнд нүүрлэдгийг ойлгоогүй мунхаг байна даа.
Демокрит
Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно.
Марк Твен
Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй.
В. Гете
Ардын зан үйл, сэтгэл оюун, суу ухаан нь тэдний зүйр үгээр илэрдэг.
Ф. Бэкон
Бусдын үгийг сонсоод байгаа хэрнээ тусгаж ойлгодоггүй хүн таг дүлийтэй ижил.”Байгаа мөртлөө байхгүй “ хүмүүс гэгдэгчид чухамдаа тэд л болой.
Хераклит
Нэн чухал ажил хэрэгт яаран дүгнэлт өгөх хэрэггүй.

зүйр цэцэн үг
Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил
Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон
Архичин хүн галзуу хүн адил
Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ
Хувьтай хүн хур борооноор
Хүн хоолоор
Хүлэг өвсөөр
Хүн хувцсаар
Мал хүчээр
Хүн хэлээр
Мал хөлөөр
Хүний хэрээр
Хүрээний тангаар
Хүнийг аргаар
Хүлгийг уургаар
Хуурамч хүн хуулиас аймтай
Сүүлгүйгээс биш нохойтой адил
Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон
Архичин хүн галзуу хүн адил
Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ
Хувьтай хүн хур борооноор
Хүн хоолоор
Хүлэг өвсөөр
Хүн хувцсаар
Мал хүчээр
Хүн хэлээр
Мал хөлөөр
Хүний хэрээр
Хүрээний тангаар
Хүнийг аргаар
Хүлгийг уургаар
Хуурамч хүн хуулиас аймтай
оньсого
Дэмбэ дээвэр
Хамба хаяатай
/Тэнгэр/
Хайлан торгыг
Хайчилж болохгүй
/Тэнгэр/
Хөх торгонд
Хүрч болдоггүй
Хар торгонд
Хавьтаж болдоггүй
/Тэнгэр/
Хөх торгыг
Хөвж гүйцэхгүй
/Тэнгэр/
Энгүй торго
Эрээн торго
Захгүй торго
Задгай торго
/Тэнгэр/
Энгүй хот
Тэнгүй хөх
Тэр юу вэ?
/Тэнгэр/
Аавын хөнжлийг алдалж болохгүй
Ээжийн уужийг эвхэж болохгүй
/Тэнгэр, газар/
Хамба хаяатай
/Тэнгэр/
Хайлан торгыг
Хайчилж болохгүй
/Тэнгэр/
Хөх торгонд
Хүрч болдоггүй
Хар торгонд
Хавьтаж болдоггүй
/Тэнгэр/
Хөх торгыг
Хөвж гүйцэхгүй
/Тэнгэр/
Энгүй торго
Эрээн торго
Захгүй торго
Задгай торго
/Тэнгэр/
Энгүй хот
Тэнгүй хөх
Тэр юу вэ?
/Тэнгэр/
Аавын хөнжлийг алдалж болохгүй
Ээжийн уужийг эвхэж болохгүй
/Тэнгэр, газар/
эгч дүү
Эрт урьд цагт бартаат уулын энгэр, балар шугуйн дунд гурван охинтой, таван хар ямаатай өвгөн эмгэн хоёр аж төрөн амьдарч байсан гэнэ.
Өвгөн өдөр бүр таван хар ямаагаа усны тунгалаг өвсний соргогоор хариулан явдаг байжээ.
Нэг өдөр гэнэт зүү өмнө зүгээс шижин сур гөлөлзүүлсэн нэгэн шар нохой харвасан сум мэт гүйж ирээд өвгөний таван хар ямааг хазаж майлуулаад сүйд болсонд өвгөн их сандарч шилбүүр эргүүлэн цохилон оржээ.
Өнөөх шар нохой таван хар ямаатай нооролдон байж, өвгөний зүг ноцон ирсэнд сандарсан өвгөн шилбүүрээ алдан татагдан ойчоод, " амь авраачээ" гэж хашхирсанд нөгөө шар нохой хүний хэлээр " өвгөн та амьд явъяа гэвэл гурван охиныхоо нэгийг нь надад өг, гүй бол би чамайг таван хар ямаатай чинь хамт барьж иднэ" гэжээ.
Айсан өвгөн тэнтэр мөнтөр алхсаар гэртээ харьж эмгэндээ энэ явдлыг ярьжээ. Тэгээд эмгэн нь том охиноо дуудаад " нэг шар нохой та гурвын нэг аваачихгүй бол аавыг чинь таван хар ямаатай нь иднэ гэнэ. Охин минь чи очих уу" гэж асуусанд том охин нь " хүний охин хүнд мордохоос биш юу гэж нохойд мордож байхав дээ, би тэр муу нохойтой чинь суухгүй гэж хаалга саван гарч оджээ. Эмгэн дунд охиноо дуудаж асуусанд мөн л эгчтэйгээ адилхан хариу өгчээ. Хамгийн сүүлд бага охиноо дуудаж асуусанд бага охин нь " бид ааваа идүүлэхгүй, аавынхаа төлөө бид тэр нохойтой сууя" гэжээ. Аав ээж хоёр нь отгон охиноо тэврэн уйлж, нүүр гарыг нь угаагаад шар нохойн дэргэд дагуулж аваачсанд шар нохой юу ч хэлэлгүй отгон охиныг нь нуруун дээрээ унуулмагц наран жаргах зүгт тоос манаруулан одсон гэнэ.
Нэг сар өнгөрөөд өвгөн охиныхоо үхсэн амьдыг нь мэдье гээд хөгшнөөрөө сарын хүнс бэлтгүүлээд салбархай хулсан таяг чирч баруун хойд зүг алхжээ. Нэг сар яваад нэг том нүхний дэргэд ирэхэд охиныхний хоёр гутал үзэгджээ. өвгөн нэгэн зэрэг энэлэн шаналан уйлаад охиныхоо ясыг ч гэсэн авч харъя гээд тэр нүхэн руу оржээ. өвгөн тэмтчин бүдэрч гурван хоног явсны дараа гэнэт шар гэрэл цацарч сайхан сайхан орд харшууд жигдрэн харагдав гэнэ. Өвгөн гуай энэ бүхнийг мэлрэн гайхаж явсаар яг дэргэд нь хүрч очиход оосор бүчгүй өндгөн цагаан гэрт охин нь гэзгээ самнан сууж байв гэнэ. Уул нь нөгөө шар нохой бол лусын хааны хүү байж, үнэнч шударга хатантай болъё гээд шар нохойд хувилан өвгөний бага охинтой суусан юм гэнэ. Тэгээд хүргэн нь хадам аавдаа мөргөн золгож, адуу мал алт мөнгө бэлэглэн хөгшин буурал аавыгаа хүндэлж, бас юу хүссэн бүхнийг биелүүлж өгдөг эрдэнийн хул бэлэглэсэн гэдэг юм. сайн санааны үзүүрт сүү гэдэг энэ дээ.

эхийн тухай үлгэр
Ээжийн тухай нэг сайхан зохиол бичихсэн гэсэн бодол өдөр шөнийн алинд боловч сэтгэлийн мухраас байнга л хатган зовоодог байлаа. Би үзгээ шүүрч авах боловч манай гариг дээр нэгэнт алдаршсан энэ сайхан сэтгэлт хүний тухай ямархуу юм бичихээ мэдэхгүй дэмий л хуруу хумсаа хэмлэн бодолд автдаг байв.
mother
Нэгэнт тэр тухай бичихээр шийдсэн л бол бичихээс өөр аргагүй. Түүнийг ор тас мартаж орхиё гэж хэдэнтээ шийдсэн авч тэр тоолонд зөрүүд үзэгний маань үзүүр хурууны өндөг рүү часхийтэл шивэн ороод, өр цээжний гүнд нэвтрэн хамгийн эмзэг, хамгийн бяцхан нэгэн зайд эвхрэн хэвтчихээд хөдлөх тоолонд хатган зовоодог байлаа. Тэгэхээр тэрхүү өргөсийг бичиж дуусч байж л авч хаях боломжтой болно гэсэн үг.
Харин чухам хэний тухай бичих вэ? Миний эргэн тойронд олон ээж байх авч тэд бүгд л үр хүүхдээ өөр өөрийн гэсэн аугаа их хайраар хайрлан, бараг ижил төстэй гэмээр амьдралаар амьдрах тул чухам юуг нь онцлон бичихээ шийдэхэд улам ч бэрх. Эхийн сайхан сэтгэлийн тухай үй олон домог үлгэр байдаг болохоор надад тэдний дунд гишгэх газар үгүй мэт санагдана. Ээжээс унаад, ээжийн дэргэд өсөөд, дараа нь өөрөө ээж болоод ч тэрхүү ээжүүдийн дунд зай олон гишгэж чадсангүй. Энэ сэдвээс болоод тархины минь атираа нугачаа бүхэн “Ээж, ээж, ээж” хэмээн үглэн тарчилгасаар сүүлдээ өвтгөн зовоодог болов.
Бүгд л энэ ачтаны тухай тайлбарлан хэлж, гоё сайхнаар түүх шастирт тэмдэглэн үлдээсэн тул би тэр бүхнийг нуршин өөрийн үгээр цаг барахыг төвдсөнгүй. Харин бодон бодсоор ийм нэгэн домгийг сэтгэлдээ ургуулан босгож ирсэн юм. Харин тэрхүү домгийн эзэн яг энэ цаг үед, яг бидний дунд оршин амьдарч байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Миний ажилладаг долоон давхар саарал байшингийн ойролцоо нэгэн эмэгтэй байнга л тамхи ширхэглэн зарж суудаг юм. Ширэлдэж арзайсан ширүүн хар үсээ ширхэг гутлын үдээсээр боосон тэр эмэгтэйн хувьд амьдрал тийм ч нигүүлсэнгүй байгаагүй гэдэг нь илт. Нэгэн цагт гоо охин байсан ягаахан хацар нь дөрвөн улирлын тогтворгүй аалинд хууртагдан хуурайшаад, хэн нэгний өмнө ичингүйрэн нуугдасхийж байсан охин хонгор нүднийх нь гал цог цагийн салхинд онгож унтраад догшин, хэнэггүй, хүйтэн зэвэргэнээр орчноо зэрвэсхийн хараад, мойногтон эвдэрч хумсанд нь хир шигсэн ясархуу хар хуруунуудаараа хайрцаг тамхийг сурамгайхан задлаад өөрийнх нь хуруунаас ч бохир байж мэдэх хэдэн бор цаасны төлөө цаг наргүй ажилладаг байлаа. Бүсгүй хүнийх нь хувьд хүндэтгэн өрөвдье гэвч сэтгэл өчүүхэн ч уярахааргүйгээр амьдрал түүнийг нурааж сүйтгэсэн ажээ.
Өвлийн жихүүн жаварт хуруугаа хөлдөөх дөхөн суугаа тэр эмэгтэйн царай зүсийг тамхи татдаг цөөн хэдэн хүн ч анзаарч хардаггүй биз. Тийм л нэгэн хахир өвлийн өглөө хэвшил ёсоор тамхи ширхэглэгч эмэгтэйн дэргэд хөлсний унаанаас буугаад ажлынхаа дулаан байр руу яаран алхаж байхдаа би нэгэн чимээ сонссон юм. Хэн нэгэн бяцхан хүүхдийн эхээ загнан уурсан хашгирах тэр дуунаар эргэн харвал тамхи ширхэглэгч авгайн дэргэд 10 гаруй насны боломжийн хувцастай жаалхүү зогсоод хамаг барааг нь талаар нэг тараан хаяад хөлөөрөө няцлан гишгэлж байгаа харагдав. Хүүг харвал энгийн хэрнээ чамин тоноглолтой богино хүрэм өмсч, элдэв дээс үдээсээр гоёсон дэгжин үүргэвч үүрч, нэлээд зузаан ултай “nike” фирмийн цагаан пүүз өшиглөжээ.
-Та ичихгүй байна уу? Дандаа гудамжинд шившиг болоод сууж байх юм. Би ичиж байна, мэдэв үү. Би таниас ичиж байна. Ийм балиар царайтай юм байж намайг хүүхдүүдтэй явж байхад битгий “Ээж нь, ээж нь” гэж гайхуулаад байгаач гэж тэр жаал бачимдан хашгирч газраар нэг цацагдсан тамхинуудыг гишгэлэн дэвхцэв. Тэр үнэхээр ямар нэг зүйлээс ихэд ичсэн бололтой минчийтлээ улайсан байх бөгөөд орчин тойрноо ч анзаарах сөхөөгүй бачимдан харуусч байгаа бололтой. Харин тамхи ширхэглэгч авгай будаа тонших саарал тагтаа мэт газар суугаад жаал хүүгийн тарааж цацсан тамхинуудыг дуугүйхэн түүн авах аж.
http://members.iinet.net.au/~sendiri/circum/Mongolia/mwomen.jpg
Тэдний чимээ шуугианыг өглөөний ажилдаа яарсан хүмүүс төдий л хайхрахгүй байгаа бололтой тэрүүхэндээ саатасхийн ажих авч төдөлгүй тус тусынхаа замыг хөөн явцгаана. Хүү хэсэг зуур тийнхүү дэвхцэн уурсаж байгаад огцом эргэн зүүн зүг рүү гүйхэд авгай араас нь “Ми¬ний хүү, мөнгө авахгүй юм уу? Ээжийн хүү ээ” гэж царайчлан хашгирсаар хоцров. Харин жаалхүү түүнийг нь сонсоогүй юм уу эсвэл сонсохыг ч хүсээгүй байртай эргэж ч харалгүй чигээрээ хурдлан гүйсээр булан тойрлоо. Маргааш өглөө нь би урьдын адил хөлсний унаагаар ажилдаа ирээд дотогш орохоор алхаж явахдаа гэнэт тэр гудамжинд ямар нэг зүйл дутуу байгааг мэдрээд эргэн харав. Анзаарвал тамхи ширхэглэн зарж суудаг эмэгтэйн суудал хоосон байх агаад тэр анх удаа энэ өдөр ажилдаа ирсэнгүй. “Тэр хаачсан юм бол?” гэсэн сониуч бодол өдрийн турш толгойд эргэлдэж, өрөөнийхөө цонхоор суудаг газрыг нь харуулдсаар өдрийг өнгөрөөв. Yдшийн бүрий болсон ч тэр ажилдаа ирсэнгүй. Магадгүй тэр хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор хаа нэг тийшээ явсан ч юм бил үү?
Ийм бодол толгойд орж ирэх мөчид би нөгөөх удтал эрж хайсан эхийн тухай сэдвээ хаа нэгтэйгээс тэмтэрсээр татан гаргаж ирэв. Ингээд үеийн нөхдийнхөө дэргэд царай муут ээжээрээ “Миний хүү” гэж дуудуулах дургүй тэр жаалд зориулсан зохиолоо бичихээр үзгээ шүүрэн авлаа. Эхийн тухай үлгэр яг эндээс эхэлнэ.
Цаг үеийн тухай асуудлыг энэ удаад түр хойш тавья. Тэр бүсгүй газар дээр санаж сарвайх цорын ганц хүүтэйгээ амьдран суудаг байсныг л онцлон санах хэрэгтэй. Тэр хүүд аав байсан эсэх тухай, тэр бүсгүйд садан төрөл байсан эсэх тухай ч энд үл өгүүлэх болно. Гагцхүү өглөөнөөс үдшийн бүрий болтол өнөөх бүсгүй хүүгийнхээ төлөө борви бохисхийлгүй ажиллаж, хүмүүсийн нүдэнд навсархай муу хувцастай, сэгсгэр үс, үрчлээт бор царайтай харагдах бөгөөд гоо үзэсгэлэн битгий хэл эмэгтэй хүний тухай яриа ч өрнүүлэхийг зөвшөөрч боломгүй үзэмжгүй нэгэн байсныг мэдэх юм. Бүсгүйн амьдралын хамаг утга учир, баяр баясгалан, үгээгүй ядуу амьдралынх нь гэрэл гэгээ нь мэдээж хүү байлаа. Бүсгүй өглөө эрт босож навсархай саарал хүрмээ углаад, гартаа нөхөөстэй тааран бээлий углаж аваад хаалга онгойлгож, эцэс төгсгөлгүй гуйланчлалын ертөнцөд хөл тавьдаг байв. Харин хүү саяхан түлсэн галын илчинд хацраа ягааруулан нойрсож, ээжийнхээ үнэр шингэсэн халуун хөнжилд тухлан нойрссоор үлдэнэ. Ийнхүү өдөр хоног эх хүү хоёрт өршөөлгүй хатуу хандсаар авч сар жилүүд юу ч болоогүй мэт урсан өнгөрсөөр байжээ. Хүү төдөлгүй өсөж том болоход бүсгүй санаж сарвайх ганц үрээ бусдын жишгээр эрдэм номтой, өмсөх хувцастай хүн болгохоор зориглож, жирийн хүүхдүүдийн нэгэн адил дутаж гуцах юмгүй бүрэн хувцаслаад анхны хичээлд нь хүргэж өгөв. Хүү ч бусдаас дутахгүйг хичээн ном эрдэмд шамдсаар хэдийнэ таван жилийг ардаа өнгөрүүлжээ.
Тэр хүүд ээж, аав байдаг гэдгийг хэн ч мэддэггүй төдийгүй тэгтлээ их сонирхдоггүй байсан тул хүү ээжийнхээ оёж өгсөн дэгжин хүрэмийг өмсөөд өглөө бүр сургууль руугаа баяр хөөртэйгээр явдаг байлаа. Нэгэн өдөр хүү хичээлээ тараад үд дундын алдад үеийнхээ нөхөдтэй элдвийг хүүрнэн алхаж явтал зам дээр алхаж явсан ганган хувцастай эрхэмсэг эр алгаа тосон суусан нэгэн гуйлгачин эмэгтэйг учиргүй зандран загнаад хүмүүсийн өмнө шившиглэн доромжлохыг хүүхдүүд олж харжээ. Тэр эмэгтэйн сэгсгэр үс, өнгөгүй бор царай, үзээрийн муухай хувцас, хир даг болсон хар хуруунуудыг харсан хүүхдүүд шоолон инээлдэж, чулуугаар шидэн элдэн хөөж гарав. Харин жаалхүү л газарт хадагдсан мэт дороо зогсох бөгөөд олны нүдэнд доромжлогдон гутаагдсан тэрхүү гуйланч эмэгтэйн зүг жигшил зэвүүцэл дүүрэн нүдээр харан зогсож байлаа. Хүүхдүүд жаалхүүгээс өөрсдийн адил тэрхүү нийгмийн хог буртаг болсон эмэгтэйг хөөн зайлуулахыг хүсэв. Гэтэл бүсгүй хүүхдүүдийн зүг эргэн хараад хэсэг зогсож байснаа гэнэт шившиглэн доромжлогдсон бүхнээ умартаж, гуниггүйгээр инээмсэглээд “Өө, миний хүү…” гэж ер бишийн дотноор дуу алдаж орхижээ. Хүүхдүүд писхийтэл инээд алдацгааж, галзуу солиотой тэр эмэгтэйг улам ихээр дооглон хашгиралдав. Гэтэл гуйлгачин эмэгтэй хүүхдүүдийн зүг гунигтайхан харснаа цааш өөрийн замаа хөөн явлаа. Жаалхүү энэ мөчийг хүртэл ээжийнхээ ямар ажил хийдгийг огт мэддэггүй байж. Тиймээс шившигтэйгээр олны доог тохуу болсон тэр эмэгтэйг өөрийн ээж гэдэгт итгэж ядан гуниглаж, золгүй хувь заяандаа харуусан гашуудав. Тэр гэртээ харихыг ч хүссэнгүй. Ээж нь хүүгээ хүлээн өдрийн ажилдаа ч гарахаа байж хаалга чагнан гудамж харуулдан, сургуулийнх нь дэргэдүүр эргэлдэнэ. Ингээд нэгэн өдөр хүүтэйгээ тааралдахад жаалхүү чөтгөр шулам харсан мэт цочин зогтуссанаа ээж рүүгээ уурсан хашгирав.
-Та миний ээж биш. Миний ээж гуйлгачин байх ёсгүй. Миний ээж ийм хар муухай царайтай, олны шившиг байхыг би тэвчихгүй. Та өөрийгөө толинд харж үзсэн үү? Бурхан яагаад надад ийм муухай ээж заяаж байгаа юм бэ гэж халаглажээ. Ээж хүүгээ ширтэн хэсэг зогссоноо юу ч хэлэлгүйгээр олны дунд хутгалдан алга болов. Олон ч сар, олон ч хоног хүү ээжийгээ харсангүй. Тэр хичээлээ тараад гэртээ харих боловч ээж нь огт ирэхгүй байлаа. Эхэндээ хүү түүнийг үгүйлэн гунигласангүй. Төдөлгүй хүүгийн хоол хүнс барагдаж, гэр орон нь зэвхий даан тоосонд дарагдаж, өмссөн хувцас нь элэгдэн хуучирав. Хүү даарснаасаа болж хүндээр өвчлөн сургуульдаа явахаа больж, хөнжилдөө шурган хэвтсээр сүүлдээ ухаан нь балартан ээжийгээ эргээд ирж байна гэж хий хоосон зүйл харан дэмийрдэг болжээ. Түүнийг эргэж тойрох хүн ч байсангүй. Хорвоо дээр хоёулхнаа амьдардаг ээж, хүү хоёрыг хүмүүс огт үгүйлсэнгүй. Хүү бурхнаас өдөр бүр “Ээжийг минь ирүүлээч” гэж залбиран гуйдаг болов. Тэр дахин өндийн босох тэнхэлгүйгээр доройтон муудаж байгаагаа мэдэж байлаа. Бурхан харин таг дүлий мэт ганц ч хариу хэлсэнгүй. Хаврын нар цонхны хөшигний цаанаас ээсэн нэгэн дулаахан өдөр гэрийнх нь хаалга чахран онгойсноо жаалхүүгийн ээж гэрт орж ирэв. Хүү урьдахаасаа ч илүү үзэмжгүй муухай болон харагдах тэр эмэгтэйг өөрийнхөө ээжийг байгаасай гэж тун их хүссэн боловч нүдэндээ харагдаж байгаа тэр зургийг сүг сүнснүүдийн тохуурхал байх гэж боджээ. Тэр өөрийгөө дэмийрч хий юм харж байна гэж бодов. Гэхдээ л хүүд нүүр нь үрчлээгээр дүүрч, үс нь сэгсийн бууралтаж, хувцас нь тамтаг болтлоо урагдаж навсарсан тэр эмэгтэйг жинхэнээсээ өөрийнхөө ээж байгаасай гэж тун их хүсч байлаа. Хүү энэ сайхан зүүдээ үргээхгүйн тулд дахин гүн нойрондоо дарагдав.
...Хүү дулаахан сайхан нарны туяа нүд рүү нь гялбасан ногоон талд ээжийнхээ өвөр дээр эрхлэн хэвтэж байлаа. Ээжийнх нь дотно үнэр хаа сайгүй сэнгэнэх бөгөөд дулаахан гар нь алжааж ядарсан зовхийг нь илэн нээлээ. Энэ агшинд ногоон тал гэрэл муутай хавчиг муу байшингийнх нь дотор тал болон хувирав. Хүү нүдээ нээгээд ээжийнхээ хайр гэрэлтсэн нүдийг олж харав. Тэгээд омголтож хатсан уруулаа арайхийн хөдөлгөөд,
-Ээж ээ, та хаана байсан юм бэ? Би таныг хичнээн их хүлээсэн гээч гэлээ. Ээжийнх нь зовлонд гандсан нүүрнийх нь үрчлээс бол¬гонд гэрэл цацрах шиг болсноо,
-Ээж нь гоо үзэсгэлэнг эрж олохоор явсан юм гэж хариулав. Хүү ээжийнхээ харж ханамгүй дотно дулаахан царай руу харж байснаа,
-Та тэртэй тэргүй хамгийн сайхан нь шүү дээ гэж амандаа бувтнахад ээжээс нь туяа цацарч байх шиг санагдана. Саяхан л харанхуй, хүйтэн ноёрхож байсан гэр нь бүхэлдээ гэрэл гэгээ татан уужим том болсон ч юм шиг...
Ийм нэгэн үлгэрийг бичиж дуусаад сая нэг уужим амьсгаа авав. Гэтэл нөгөөх сэтгэл дотор байраа зассан үзэгний маань хурц хошуу дахиад л хаа нэгтэйгээс дуу алдтал хатгууллаа. Би тэрхүү ханаж цадашгүй үл үзэгдэх шаналгаатай ам уралцан үзэлцмээр санагдав.
-Чи ханахгүй байна уу? Би бичлээ шүү дээ. Yүнээс илүү юу хүсээд байгаа юм бэ гэж уурсан үглэхэд тээр дотроос өнөөх зовлонтой өдөөн хатгалга дахиад л өвдтөл хатгуулав. Би бачимдан сандрахдаа үзгээ шүүрэн аваад ширээгээ цоортол хатгавал үзэг цааш өөрөө чихран хөдөлж ээжийн тухай ийм нэгэн домгийг цаасан дээр буулгаж эхэллээ.
…Төрүүлсэн үр нь ээжээсээ ичиж явдгийг дуулсан эхийн дотор харанхуйлж хэсэг зуур хүүгээ ширтэн тээнэгэлзсэнээ огцом эргэн алхав. Гэхдээ тэр хүүдээ огт гомдсонгүй. Нэгэнт л өрцнөөс нь унасан юм болохоор эх нь хүүгийнхээ үгийг зөв гэж бодож байлаа.
Ингээд ээж хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор алсын аянд гарчээ. Цас хуйсганан нүүр лүү ороолгосоор байсан боловч ээж сиймхий муу хувцсандаа улам гүн шигдээд хунгар туучин алхаад л байлаа. Амьтай болгоныг сөхрүүлэн сөгдүүлж, халуун амьсгалыг царцаан жиндүүлдэг нүд гялбам цагаан цас ээжийн тийнхүү эр зоригтойгоор урагшилж байгаад гайхсан боловч сурсан зангаараа нүүр нүдгүй хайран жиндүүлсээр л байлаа. Харин ээжийн хүүгээ гэсэн сэтгэл ер бусын халуун илч түгээж, суусан газрынх нь цасыг хайлуулан урсгана. Сүүлдээ ээжийн өмнө цас өөрөө сөхрөн суухад хүрэв. Тэгээд цас ээжээс,
-Та ингэхэд юуны төлөө ингэтлээ хөр цасыг хайлуулан зүтгээд байгаа юм бэ гэж гайхан асуув. Ээж,
-Би хүүдээ дулаахан сайхан харагдахыг хүсэж байна. Тиймээс гоо сайхныг эрж хайж явна гэж хариулав. Цас ээжийг дагуулан харж хөл доор нь үзэсгэлэнт ширхэгүүдээ дэвсэн зөөллөөд,
-Миний анзаарснаар та энэ хорвоогийн хамгийн илчтэй халуун эмэгтэй юм. Тийм дулаанд хүмүүс дуртай байдаг биз дээ. Таны хүү танаас дулаахан ээж хаанаас олж болохыг би хэлж мэдэхгүй байна. Та буцаад гэртээ харьсан нь дээр байх гэв. Харин ээж,
-Хүссэнээ олж аваагүй цагт би эргэж харихгүй гэж хэлээд цааш эрслэн алхав. Цас түүнд энэ хорвоогийн хамгийн гоо сайхан зүйл болох үзэсгэлэнт марал бугыг зааж өгөөд ээжийг аян замд нь үджээ. Ээж цааш сар, өдрийг алгасан явсаар марал буга дээр очив. Танхил ногоон нугадаа идээшлэн байсан марал буга ээжийг мөргөхөөр завдан мөнгөн эврээ гялтгануулан, цомбон туурайгаараа газрын хөрсийг малтан зогсоход ээж, эелдэг зөөлнөөр инээмсэглээд газраас шүүслэг сайхан өвс тасдан аваад түүн рүү аажимхан дөхөн очив. Харцнаас нь хайр гэрэлтэж, нүүрнээс нь туяа цацарсан тэр эмэгтэйн зөөлөн аалинд уярсан марал буга гараас нь шүүслэг өвсийг амтархан идээд ямар хэргээр хаа хүрэх гэж зорьж явааг нь асуулаа. Ээж хүүдээ сайхан харагдах гэж гоо сайхны эрэлд гарснаа хэлэхэд марал буга ихэд гайхаад,
-Хүмүүс бүгдээрээ л буу шагайж намайг хөнөөхийг хүсдэг. Харин та надад энэ нугаас хэзээ ч олж амтлаагүй хамгийн сайхан өвсийг олж өглөө. Таны харц хамгийн зөөлөн бас хамгийн их гэрэлтэй болохыг би анзаарлаа. Тэгэхээр энэ орчлонд танаас сайхан хүн гэж үгүй байх гэж эсэргүүцээд гэр лүүгээ буцахыг зөвлөв. Харин ээж санаснаа олж авахаас нааш буцахгүй гэдгээ хэлээд цааш үргэлжлүүлэн явахад марал буга сэтгэл догдлуулан солонгыг зааж өгөөд “Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол солонго гэж би бодож байна. Магадгүй тэр танд туслах биз” гээд хаа байгааг нь зааж өгчээ. Ээж солонгыг хайсаар алжааж ядрахаа ч умартан цааш алхав. Хуурай салхи нүүр алгадан давчдуулах хэдий ч ээж явсаар өнгийн солонгын амьдардаг газарт хүрч очжээ. Борооны дараахан өнгө өнгийн цагиргаараа амьтай болгоныг гайхуулан баясаж байсан солонго гэнэт аяншиж ядарсан ээжийг олж харав. Ээжээс нүдэнд үл үзэгдэм ер бусын гэрэл цацарч байх шиг санагдахад солонго уулын цаанаас түүн рүү өнгийгөөд хаа хүрч явааг нь сонирхон асуулаа. Ээж,
-Та энэ хорвоогийн хамгийн сайхан өнгөнүүдийг өөртөө шингээсэн гоо үзэсгэлэнгийн билэг тэмдэг билээ. Би танаас тэрхүү гоо үзэсгэлэнгээсээ ямхыг ч болов өгөөч гэж хүсэхээр зорьж ирлээ. Хүү минь намайг илүү сайхан байлгахыг хүссэн юм гэв. Солонго ээжийн зүг туяаран харснаа,
-Ээж минь, та надаас нэг өнгөөр илүү харагдаж байна. Энэ орчлонд байдаг бүх өнгийг би мэдэх боловч танаас цацарч байгаа тэр сайхан өнгөнд чинь атаархаж байна.Тэр бол хайр гэдэг өнгө байна. Надад танд өгөөд байх зүйл алга даа. Та хүүдээ эргэж очсон нь дээр биз ээ гэж хариулав. Ээж санасандаа хүрэхээс нааш гэртээ буцахгүйгээ хэлээд цааш явахаар завдахад солонго ээжид энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл болох дэлгэрч байгаа цэцэг мэт үзэсгэлэнт охиныг зааж өгчээ. Ээж охины амьдарч байгаа газрыг эрэн явлаа. Явсаар солонго ч атаархан өнгөө бүдгэрүүлмээр танхил гоо биетэй туяарсан ягаан хацартай, салхи ч хүртэл хайрлаад ширүүхэн үлээж чадамгүй нэгэн гоо охин дээр хүрч очив. Ээж тэр охиныг хармагцаа хоёр нүднээсээ ганц ганцхан дусал нулимс тогхийтэл унагаад өөрийн алдсан бүхнээ олж харах шиг болжээ. Охин ядарч зүдэрсэн ээжийн нулимсыг зөөлхөн алгаараа арчиж өгөөд яагаад уйлсныг нь асуув. Ээж хүн бүхэнд хайрлагдам гоо үзэсгэлэнг эрж яваагаа хэлэхэд охин гунигтайгаар санаа алдаад,
-Миний гоо үзэсгэлэнд харсан бүхэн сөхрөн унадаг нь үнэн. Гэхдээ би төгс биш. Учир нь жинхэнэ гоо үзэсгэлэнг ээж болоод л мэдэрдэг гэнэм. Би хэдийгээр бурханы хамгийн сайхан бүтээл мөн ч гэлээ ээж болсон цагтаа юугаар ч солимгүй тийм гоо үзэсгэлэнгээр үр хүүхдэдээ хайрлагдахыг хүсч байна. Тэгэхээр би энэ орчлонгийн хамгийн сайхан нь биш. Харин та бол тэр төгс гоо үзэсгэлэн яах аргагүй мөн гэжээ. Ингээд охин ээжийг ятган сэнхрүүлсээр нэгэнт ганцаардан зовж байгаа хүү дээрээ очихыг зөвлөв.
Ээж цас, бороо, солонго, үзэсгэлэнт охиныг алмайруулам хүнд бодолдоо автсаар улам бөгтөр, улам жижигхэн, улам хөгшрөн муухай болоод хөлөө арай ядан зөөж алхсаар гэртээ хүрч иржээ. Гэртээ ирээд хүүгээ харж сэтгэл нь бага зэрэг тайвширсан эх тэр үед “Эвий хүү минь, эрх танхил үр минь. Чи л ганцаараа миний гоо үзэсгэлэнг голон гоморхдог. Тэгэхлээр энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол хүү минь, чи минь л байж таарна” гэж бодож байсан юм даа.
Х.Болор-Эрдэнэ 2007.01 сар

хүүхдэд үлгэр хэрэгтэй
Сайн үлгэрийг томчууд ч унших дуртай байдаг. Үлгэрт эерэг талын маш олон мэдрэмж, сэтгэл хөдлөл, цэнэг нуугдаж байдаг юм.
Хүүхэд хар багаасаа үлгэр сонсож эхэлдэг. Мэдээж ид шидийн, сайхан сэтгэлийн бас инээдтэй үлгэрүүд хүүхдийн хөгжилд хүчтэй нөлөөлнө.
Хүүхэддээ үлгэрийн ном дандаа уншиж өгөөрэй. Ном уншихыг сонсох ба сонгодог хөгжим сонсох хоёр нь хүүхдийг адилхан хөгжүүлдэг гэж үздэг. Хүүхдийг үлгэр ойлгох болтол нь хүлээх хэрэг огт байхгүй. Бүр багаас нь, ойлгохгүй байсан ч уншаад л байх хэрэгтэй. Хүүхдийн ухамсарт ярианы ойлгоц ба унших хүсэл давхар сууж байдаг. Бүр багаасаа үлгэр сонссон хүүхэд сургуульд сайн сурч, бүхнийг амархан сурдаг.
Одоогоос 50 жилийн өмнө гэхэд үлгэр хүүхдийн хөгжилд онцгой ач холбогдолгүй гэсэн үзэл ноёлж байв. Тэр бүү хэл хүрээлэн буй орчлонгийн тухай буруу төсөөлөл өгч улмаар хэвийн хөгжихөд нь саад болдог гэж үзэж байлаа.
Жаахан хүүхдүүд бодит амьдрал ба үлгэрийн ертөнцийг хольж хутгах нь бий. Түүний гэрт байдаг гудас юмуу данх шиг нисдэг хивс ба шидэт дэнлүү байдаг гэдэгт хүүхдүүд дэндүү итгэдэг. Өөрөөр хэлбэл хүүхэд үлгэрт гарч байгаа зүйлс ба үлгэрийн баатруудыг бодитоор төсөөлж эхэлдэг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ үлгэрийн баатрууд тухайлбал мангас, чөтгөр, шулмаар айлгадаг нь тун буруу юм. Ийнхүү айлгах нь хүүхдийн сэтгэцэд нөлөөлж, улмаар гэмтээж байдаг. Зарим хүүхэд мангасын тухай сонсоод уйлах нь тохиолдлын зүйл биш. Хэдийгээр эцэг эхчүүд мангас, чөтгөр, шулам хорвоод байдаггүй гэж хичнээн тайлбарласан ч хүүхэд итгэсээр л байдаг. Тэгэхээр үлгэр ашиглан хүүхдээ айлгаж буй томчууд түүний сэтгэцийг хүндээр гэмтээж байгаа юм.
* Үлгэр хэрэгтэй
Үлгэр нээрээ л хүрээлэн буй орчны тухай ташаа мэдээ өгч байдаг. Ярьдаг загас юмуу галт шувуу хорвоод байхгүй нь ойлгомжтой. Бас шидэт ахайтан ба хан хөвгүүд ч байхгүй. Гэвч үлгэрийн зорилго нь байгалийг таниулах явдал биш гэдгийг та ойлгох ёстой. Хүүхэд том болоод тэртээ тэргүй хүрээлэн буй орчны тухай мэдээллийг авна.
Үлгэрийн гол зорилго нь хүүхэд сайн мууг ялгаж сурах, бусдын төлөө сэтгэл өвддөг болоход оршино. Үлгэр угаасаа эцэг эхийн хуурай хөндий үгнээс илүү хүүхдийн хүмүүжилд хүчтэй нөлөөлдөг. Улаан малгайт, Буратино юмуу Алтан загасны үлгэрийг уншиж байхад хүүхдийн дотор юу сайн, юу муу болох тухай ойлголт сууж байдаг. Шунах, хуурч мэхлэх хэрэггүй ба сайхан сэтгэлтэй, эелдэг байвал эцэстээ бүхнийг ялдаг гэх мэт үзэл сууж л байдаг. Үлгэр хүүхдийг хүмүүжүүлдэг. Гагцхүү эцэг эх нэг үлгэр эхэлсэн бол заавал дуустал нь ярих ёстой. Ингэсэн тохиолдолд сая зөв хүмүүжил суудаг байна.
* Үлгэр бүр сайн уу?
Гэвч үлгэр бүр хүүхдийг сайн хүмүүжилд хөтөлдөг гэвэл худлаа. Ялангуяа аав нь хүүхдээ, ах нь дүүгээ алж байгаа харгис хэрцгий үлгэрүүдийг хүүхдэд ярих хэрэггүй. Хэдийгээр үлгэрийн төгсгөлд хэрцгий алуурчин шийтгэлээ амсдаг боловч энэ үлгэр хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой. Ялангуяа орос ардын үлгэрүүдэд харгис хэрцгий үйлдэл маш их байдаг учраас зайлсхийвэл зохино. Мөн Диснейн хүүхэлдэйнүүд тухайлбал Шрек зэрэг нь хүүхдэд биш томчуудад зориулж хийгдсэн гэдгийг мартах ёсгүй. Томчуудын үлгэрийг жаахан хүүхдэд уншиж болохгүй. Сүүлийн үед хүүхдийн гэсэн гарчигтай томчуудад зориулсан ном зохиол тун элбэг болсон тул хүүхдэд ярихын өмнө өөрөө заавал уншиж үзээрэй.
Дэлхийн сонгодог үлгэрүүд тухайлбал Ах дүү Гримм, Шарль Перро, Андерсоны үлгэрүүдийг заавал уншиж өгөөрэй. Мөн монгол ардын сургаал үлгэрүүд, Пушкин ба Маршакийн үлгэрүүдийг заавал уншиж өгөөрэй.
Зарим хүүхдүүд нэг үлгэрийг хэдэн өдөр дараалан яриулахад эцэг эхчүүд гайхах юмуу санаа зовдог. Гэвч үүнээс айх зүйлгүй. Ер нь хүүхдэд ном гэхээсээ илүү харин үлгэрийг ярьж байгаа тэр хүний ур чадвар таалагддаг байна. Тийм учраас хүүхэд зөвхөн тэр хүнээр л үлгэрийг дахин дахин яриулж, өөрөө сэтгэлээрээ үлгэрийн баатрууд дунд хөвөхийг хүчтэй хүсдэг. Дахин ярихаас айх хэрэггүй. Харин ч бүр ашигтай. Үлгэр ярих бүрт хүүхдийн тархи хөгжиж, ой тогтоолт сайжирч байдаг. Хэрэв хүүхэд үлгэрийн ном бариад хуудсыг эргүүлэн дуржигнатал ярьж чадаж байвал тэр аль хэдийн үсэг сурах түвшинд очжээ.
Хүүхдэд ном авахдаа үзэмжид онцгой анхаарна. Үлгэрийн ном хурц, гоё, зураг ихтэй байх ёстой. Угаас үзэмжгүй номыг хүүхэд огт сонирхдоггүй. Хэрэв танай хүүхэд уншиж сурсан бол аль болох үсэг томтой ном авч өгөөрэй.
* Цаг хугацаа
Олонхи эцэг эхчүүд хүүхэддээ үлгэр ярьж өгдөггүй ба түүнийг цаг байхгүйгээр тайлбарладаг. Гэвч та гадуур тэнэх, айлд зочлох, хэн нэгэнтэй чалчих, савангийн дуурь үзэхийн оронд хүүхэддээ үлгэр уншиж өгвөл ирээдүйд танд л хэрэгтэй. Хүүхдэд өдөрт ядахдаа хагас цаг гаргаж зөвхөн түүнд зориулж чадвал танай хүүхдийн хөгжил хавьгүй сайн явагдана.
Судалгаанаас үзвэл шинэ үлгэр нь шинэ тоглоомноос хэд дахин илүү баяр хөөрийг хүүхдэд бэлэглэдэг байна. Хүүхэд аав ээжтэйгээ, үлгэрийн баатруудтай харьцах, шинийг мэдэрч байгаа зэрэгтээ хязгааргүй баярладаг. Хүүхэд эцэг эхдээ наалдаж суугаад үлгэрийн баатруудтай хамт сэтгэл зовж байхдаа жаргалтай байдаг. Хэрэв та хар багаас нь хүүхэддээ үлгэр ярьж дотно харьцаа тогтоовол өсвөр наснаас эхлээд үүсдэг олон хүндрэл ба сөргөлдөөн ул мөргүй арилна. Өнөөдөр та үлгэрээр дамжуулан хүүхдийн тархинд өгч буй баяр баясгалан, сайн санаа, зөв хүмүүжил өгөх нь ирээдүйд таны амьдралыг хэд дахин хөнгөн сайхан болгоно.

эвтэй дөрвөн амьтан
Эвтэй дөрвөн амьтан (Үлгэр)
Эрт урьд цагт Энэтхэгийн орны сайхан ой модонд тагтаа шувуу, туулай, сармагчин, заан дөрөв олон жил хамт амьдарч байжээ.
-Бид дөрөв эвтэй сайхан суухаас гадна, бидний хэн нэг нь ах болбол дүү нар нь ахыгаа хүндлэн өргөж тааллаар нь явъя гэж хэлэлцээд хэн нь ах болохыг бие биеэсээ асууж гэнэ. Тэнд нэг том мод ургаж байжээ. Заан тэр модыг зааж:-Намайг тугал байхад энэ мод надтай чацуухан байсан. Би шөргөөдөг байв гэжээ. Үүнд сармагчин хэлэв:
-Намайг жаахан байхад энэ мод тоглож дүүлэх мөчиргүй, надтай адилхан байсан тул сүүдэр нь намайг арай чамай халхалдаг байсан гэв. Туулай хэлэв:
-Намайг бага байхад энэ мод сая үндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж иддэг байв гэжээ. Гэтэл тагтаа хэлжээ:
-Би энэ модны чинь үрийг зууж ирээд энд унагачихсан юм. Тэгээд энэ мод
ургасан билээ гэв.
Ийм болохоор хамгийн ах нь тагтаа, дүү нь туулай, туулайн дүү сармагчин,
отгон дүү нь заан болж таарчээ. Дүү нь ахыгаа хүндлэхээр хэлэлцсэн тул заан сармагчныг хүндэлж нуруун дээрээ гаргав. Сармагчин нь туулайг ахаа гэж мөрөн дээрээ суулгав. Туулай нь тагтааг ахаа гэж дээрээ гаргавал өнөөх том модны үр жимсэнд хүрч, дүү нартаа түгээн өгч ивээдэг болжээ. Тийнхүү энэ дөрвөн амьтан хүндлэх ба тэтгэх ѐс төгс болж эвтэй найртай байснаар жаргалтай болов гэнэ.
Ярилцах асуулт:
- Үлгэрт ямар ямар амьтан гарсан бэ?
- Тэд юу гэж ярилцсан бэ?
- Аль нь хамгийн дүү, аль нь юу хамгийн ах болов?
Үйл ажиллагаа 2.
1. Үлгэрийн үйл явдлыг гэрийнхэндээ ярьж өгөөрэй. Үлгэрийг дараах зургийн тусламжтайгаар гэрийнхэндээ ярьж өгөөрэй.
Эцэг эхчүүдийн тайлбар:
Энэ бүгдээс үзэхэд үлгэрт дүү нь ахыгаа, ах нь дүүгээ хүндэлж тэтгэж явбал эвтэй найртай аз жаргалтай амьдардаг юм гэдгийг харуулсан байна
Үйл ажиллагаа 3 .
1. Эвтэй дөрвөн амьтны амьдарч байсан сайхан ой модны модыг хийж сурцгаая.
2. Модны хажууд дөрвөн амьтнаа өөрсдийн хамгийн сайн мэддэг дугуй зуйван, гурвалжин дүрсээр зурж суръя.
Заан
Сармагчин
Туулай
Цаасаа дөрвөн тэнцүү нугална.
Дөрвөн тэнцүү нугалсан цаасаа дахин голоор нугална.
Цаасны битүү талаас модоо хагаслан зурна.
Зурсаны дагуу дөрвөн цаасаа давхарлан хайчилна.
Цаасныхаа нэг, нэг талуудыг цавуудан наана.
Чихээ хагас дугуй дүрсээр зурна.
Толгойг жижиг дугуйгаар, их биеийг том дугуйгаар зурна.
Зааны хошуу, нүдийг жижиг дугуйгаар дүрсэлнэ.
Хоѐр хөлийг хагас дугуй дүрсээр зурна.
Сүүлийг долгионон зураасаар зурна.
Толгойг том дугуй дүрсээр зурна.
Их биеийн зуйван дугуй дүрсээр дүрсэлнэ.
Чих, хамар, нүдийг жижиг дугуй дүрсээр дүрсэлнэ.
Хоѐр гарыг жижиг зуйван дүрсээр
Хоѐр хөлийг хагас дугуй дүрсээр
Сүүлийг урт нарийн зураасаар зурна.
Толгой, их биеийг том дугуй дүрсээр
Нүд, хамар, сүүлийг жижиг дугуй дүрсээр
Хоѐр чих, дөрвөн хөлийн зууван дугуй дүрсээр тус тус дүрсэлнэ.
Тагтаа
3. Дараа нь зурснаа хайчилж цагаан цаасан дээр наагаарай. Хэрэв цагаан цаасан дээр зурсан бол өнгийн харандаагаар будаж болно.

үлгэр
Ганжуур судраас
Эртээ урьдын цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байж гэнээ. Хүү нь хугацаагүй цэргийн албанд яваад их удсан байж л дээ. Эмгэн нас нь дээр гарах тусам улам ихээр хүүгээ санах болжээ. Тэгээд ханан гэрээсээ явж хадан гэртээ очихоосоо өмнө хүүгийнхээ барааг нэг харах юмсан гэж бодох болж. Энэ хүслээ орой болгон долоон бурханд даатган залбирах болж гэнээ.
Удсан ч үгүй хүүгийнх нь явсан дайн төгсгөл болсон сураг дуулдаж эмгэн хөл нь газар хүрэхгүй ихэд баярлан хүүгээ хүлээж эхлэв. Гэтэл гурав хоногийн дараа эмгэн хүүгийнхээ барааг үнэхээр харсан боловч хүү нь амьд биш, хүүгийн цогцос л хүргэгдэн иржээ.
Долоон бурхан эмгэний хүсэлтийг яг таг биелүүлжээ. Эмгэнийг амьдад нь хүүг нь харуулсан. Эмгэн хүсэхдээ, өөрийг нь л үхэхээс өмнө хүүг нь харуулаач гэснээс бус үхэхээс минь өмнө хүү минь эсэн мэнд эргээд ирээсэй гэж хүсээгүй, өөрөөр хэлбэл хүслээ зөв илэрхийлж чадаагүй байж ээ.
Долоон бурханд хэзээ ч өөрийгөө даатгаж болдоггүй гэнэ, учир нь долоон бурханы буулт нь нэг хүнд хүнддэг учраас бусдын сайн сайхны төлөө л долоон бурханд залбирч байх ёстой юм байна. Харин өглөөний ургах наранд бол өөрийнхөө хүслийг даатгаж болдог юм гэнэм.
Манай ухаант хөгшид маань ургахын улаан наранд цай сүүнийхээ дээжийг өргөн байж үр хүүхэд биднийхээ сайн сайхныг даатгадаг байсан нь тийм учиртай юмсанжээ.
Хэдийгээр энэ нь улирч өнгөрсөн мухар сүсэг мэт санагдавч бидний хий хоосон бурангуй шашны гэх олон зүйлс өнөөгийн шинжлэх ухаанаар үнэн болох нь батлагдаж байгаа билээ. Хамгийн энгийн жишээ нь японы эрдэмтэн Эмото Масаругийн усны молекулын зургаас бид усанд сайн үг хэлж сайхан бодол шингээхэд ус хэрхэн өөрчлөгддөгийг харж болдог. Энгийн усны молекулын талст ямар ч замбараагүй байхад, сайхан хөгжим, бурханы маань “сонссон” усны талстууд цасан ширхэгнийх шиг гоё хэлбэрт орсон байдаг. Ус бол мэдээллийг өөртөө хамгийн ихээр шингээн тээвэрлэдэг бодис гэдгийг эрдэмтэд батлаад байгаа. Энэ нь манай бурханы номны маани гүрэм шингэсэн рашаан, христ сүмийн ариун ус гэдэг нь бодит зүйл болохыг баталж байна гэсэн үг. Мөн хамгийн сүүлийн үеийн гэгдэх ноетикийн шинжлэх ухаан нь хүний бодол санаа гэдэг бол тодорхой энерги, энерги учраас жинтэй, жинтэй учир бодит ахуйд үйлчлэх чадвартай гэдгийг судалдаг. Энэ нь буддын хоосон чанарын онолтой агаар нэгэн билээ.
Монголчууд маань сайн санааны үзүүрт тос, санаа сайн бол заяа сайн гэж ярьдаг. Өглөө болгон ээж бүрийн өргөсөн цай болон сүүний дээжээр нэгэн айл өрхийнхөн сайн явж улмаар нийт монгол даяараа сайн сайхан амьдарсаар ирсэн байх гэж бодогдном. Та мэргэн ухаандаа нэгийг тунгаамуу.

Болжмор
Болжмор болжмор хөөрхөн дөө
Боов чихэрнд дуртай даа
Өвөл болохоор даардаг даа
Өвсан доогуур шургадаг даа
Жив жив дуутай даа
Жижигхэн хөөрхөн болжмор доо
Боов чихэрнд дуртай даа
Өвөл болохоор даардаг даа
Өвсан доогуур шургадаг даа
Жив жив дуутай даа
Жижигхэн хөөрхөн болжмор доо
Блогын зорилго
Гадаадад амьдарч баьгаа монгол хүүхдүүдэд зориулав
Монгол хүүхэд монгол хэлээр ярьж, уншиж бичиж чаддаг болход нь туслах
Монгол хүүхэд монгол үлгэр, түүх, дуу шүлгээ мэддэг болход нь туслах
Монголын тухай суртчилах
Монголын ард түмний уламжилалт, аж амьдрал, одоогын хөгжил, билэгдэл, уламжилалт баяр ёслолын талаар ойлголт өх
Монгол наадам тоглоомыг суралцах
Үндэсний онцлогоо хадгалах
Блогын админ та бүхэндээ хүүхдийн насны оннцлогыг харгалзан холбогдох мэдээллүүдийг оруулж байх болно

Inscription à :
Articles (Atom)